facebookЗээлийн заавар

Зээлийн заавар

Голомт банкны дижитал хэрэглээний зээлийн үйлчилгээ

Bananamall-с хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг Голомт банкны зээлийн үйлчилгээг ашиглан 1.7%-н хүүтэй, 1%-н шимтгэлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг 30 сар хуваан төлөх нөхцлөөр 1-10 минутад зээлийн тооцооллоо онлайнаар хүлээн авч худалдан авалт хийх боломжтой үйлчилгээ юм.

Хэрхэн худалдан авалт хийх вэ?
  1. www.bananamall.mn вебсайт руу нэвтэрч орох, анх удаа орж байгаа бол бүртгүүлэх
  2. Худалдан авахаар сонгосон бүтээгдэхүүнүүдээ сагслаарай.
  3. Сагс хэсгээс хаяг оруулах хэсэгт шилжин, захиалгыг хүлээн авах хаягийн мэдээллээ оруулна уу.
  4. Үүний дараа төлбөрийн сонголтууд хэсэгт даран Голомт зээлээр төлөх сонголтыг хийгээрэй.
  5. Гарч ирэх хуудсанд зээлийн хугацаагаа сонгож зээлийн хүү, шимтгэл, сарын төлөлттэй танилцаад үргэлжлүүлэх дарна.
  6. Зээлийн анкет хэсэгт өөрийн мэдээллээ оруулан хүсэлт илгээх товчийг дарна. (Голомт банкны харилцагч биш тохиолдолд зээлийн тооцоолол гарсны дараа, өөрт ойр Голомт банкны салбарт очно)
  7. Ингэснээр та emongolia-н хуудас руу үсрэх ба өөрийн бүртгэлээрээ нэвтрэн зээлийн тооцоолол хийхэд шаардлагатай таны орлогын мэдээллийг банкинд дамжуулахыг зөвшөөрөх товч дарна. Амжилттай хүсэлт илгээгдлээ гэсэн мэдээлэл гарч иртэл түр хүлээнэ үү.
  8. Таны хүсэлтийн хариу 1-10 минутад гарах ба та захиалгын дэлгэрэнгүй хэсэгт түр хүлээнэ үү.
  9. Таны зээлийн хариу зөвшөөрөгдсөн гэсэн хуудас гарвал Зээлийн хүсэлтээ баталгаажуулах боломжтой болох ба шимтгэлийн төлбөрөө заасан дансанд байршуулан, сард төлөх өдрөө сонгон зээлийн дэд гэрээтэй цахимаар танилцаад үргэлжлүүлэх дарна.

    Үүний дараа таны бүртгэлтэй утсанд 6 орон бүхий баталгаажуулах код ирэх ба бөглөх талбарт оруулснаар эцсийн баталгаажуулалт дуусч, таны захиалга амжилттай үүснэ. Таны захиалгын бүтээгдэхүүнийг шалган тантай эргэн холбогдох болно.

  10. Таны зээлийн хариу татгалзлаа гэсэн хуудас гарвал та өөрийн боломжит зээлийн дүнд тохируулан дахин тооцоолол хийлгүүлэх эсвэл зээлийн эрх нээх шалгуур хангагдахгүй байгаа шалтгааныг арилган дахин оролдоно уу.
Хүү, шимтгэл хэд вэ?

Дижитал хэрэглээний зээлийн үйлчилгээгээр хийсэн худалдан авалтад 1.7%-н хүүтэй, зээлийн хүсэлтээ баталгаажуулах үед 1 удаа зээлийн үнийн дүнгийн 1%-н шимтгэл Банкинд төлнө.

Зээлийн хэмжээ хэд байдаг вэ?

Хэрэглэгч таны худалдан авалтын үнийн дүн түүнд хамаарах зээлээр авах боломжит хугацаа өөр өөр байгаа юм.

  • 300.000 - 500.000₮ хүртэл - 6 сар
  • 500.001 - 1.000.000₮ хүртэл - 12 сар
  • 1.000.001 - 3.000.000₮ хүртэл - 18 сар
  • 3.000.001-5.000.000 ₮ хүртэл - 24 сар
  • 5.000.001-10.000.000₮ хүртэл - 30 сар

Хамгийн доод тал нь хэдэн төгрөгийн худалдан авалт хийх боломжтой вэ?
Та 300,000₮ эхлэн худалдан авалт хийх боломжтой.
Хамгийн дээд тал нь хэдэн сарын хугацаатай худалдан авалт хийх боломжтой вэ?
Та 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад 30 сар хүртэлх хугацаанд зээлээр худалдан авалт хийх боломжтой.
Зээлийн үйлчилгээг ашиглахад ямар шаардлага тавигддаг вэ?

  • Сүүлийн 2 жилийн хугацаанд муу зээлийн түүхгүй байх
  • 12 сар тасралтгүй НДШ төлсөн байх
  • Сард төлөх дүнгийн хэмжээ нь төлбөр орлогын харьцаагаар 60%-с ихгүй байх
  • Иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусаагүй байх

Ямар хугацаанд зээлийн хүсэлтийн хариу ирэх вэ?

Таны зээлийн хүсэлт амжилттай илгээгдсэнээс хойш 1-10 минутад гарах ба тооцоолол хийгдсэний дараа таны бүртгэлтэй утасны дугаарт тооцооллын хариу гарсан тухай мэдээлэл мессежээр хүргүүлэх болно. Та Bananamall.mn сайтаараа эргэн орж захиалгын дэлгэрэнгүй хэсгээс хүсэлтийн хариугаа харах боломжтой.

Lendpay зээлийн үйлчилгээ

LendMN-ийн зээлийн эрхтэй харилцагч Bananamall-с хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг урьдчилгаагүй Шууд аваад, хүү, шимтгэлгүй Хувааж төлөх нөхцөлтэй үйлчилгээ юм.

Хэрэглэгч та Lendpay үйлчилгээгээр 100,000₮-2,000,000₮ хүртэлх үнийн дүн бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонголтоо хийж ямар ч урьдчилгаагүй, шимтгэлгүй, хүүгүй худалдан аваад төлбөрөө 60 хоногийн хугацаанд 4 хувааж төлөөрэй.

Хэрхэн худалдан авалт хийх вэ?
  1. www.bananamall.mn вебсайт руу эсвэл BananaMall LendMN, SuperUp аппликейшн руу хандаж өөрийн эрхээр нэвтрэн ороорой.
  2. Худалдан авахаар сагсалсан бараануудын төлбөрөө төлбөрийн хэрэгсэл сонгох хэсгээс Lendpay-ээр төлөх сонголтыг дараарай.
  3. Desktop-оор нэвтэрч орж буй тоиолдолд барааны үнийн дүн бүхий QR код дэлгэц дээр гарч ирэх ба та өөрийн гар утаснаас LendMN аппликейшн руу нэвтрэн орж “QR код” товчийг даран дэлгэц дээр гарсан QR кодыг уншуулаарай.
  4. Үүний дараа таны LendMN аппликейшнд худалдан авалтын үнийн дүн бүхий нэхэмжлэл ирэх бөгөөд “Авах” товчийг дарж гүйлгээний 4 оронтой пин кодоор баталгаажуулснаар худалдан авалт амжилттай хийгдэнэ.
  5. Утсаар нэвтэрч орж буй тоиолдолд LendMN апп нээх товчийг даран барааны үнийн дүн бүхий зээлийн хүсэлтийг “Авах” товчийг дарж гүйлгээний 4 оронтой пин кодоор баталгаажуулснаар худалдан авалт амжилттай хийгдэнэ.
  6. Таны захиалгыг хүргэлтийн хаягийн дагуу хүргэж өгнө.
Хүү, шимтгэл хэд вэ?

Lendpay үйлчилгээгээр хийсэн худалдан авалтад хүү, шимтгэл байхгүй.

Lendpay эрхийн хэмжээ хэд байдаг вэ?
  • Lendpay үйлчилгээний эрхийн хэмжээ таны LendMN зээлийн эрхийн хэмжээгээр тодорхойлогдоно.
  • Хэрэв та LendMN аппликейшнд шинээр бүртгүүлэн Lendpay үйлчилгээг ашиглах бол эрхийн хэмжээ таны илгээсэн дансны хуулга дээр үндэслэн 100,000₮ - 4,800,000₮-өөр үүсэх боломжтой.
Lendpay-ээр хамгийн доод тал нь хэдэн төгрөгийн худалдан авалт хийх боломжтой вэ?

100,000₮ эхлэн худалдан авалт хийх боломжтой.

Lendpay үйлчилгээг ашиглахад ямар шаардлага тавигддаг вэ?

Та Lendpay үйлчилгээг ашиглахын тулд LendMN-ийн зээлийн эрхтэй байхад л хангалттай ба нэг удаа Зээлийн гэрээ байгуулснаар Lendpay үйлчилгээг ашиглах эрхтэй болно. Харин LendMN-ийн зээлийн эрхтэй болохын тулд дараах алхмуудыг хийгээрэй. Үүнд:

Алхам 1: LendMN аппликейшнд бүртгүүлж дансны хуулгаа илгээх

Алхам 2: Зээлийн эрх үүссэн тохиолдолд ЛэндМН-ийн зээлийн гэрээ байгуулах Ингээд таны LendMN-ийн зээлийн эрх үүсэхэд та өөрийн эрхийн хэмжээнд тохирох бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд авах боломжтой юм.

LendMN-р зээл авч болоод яагаад Lendpay-р зээл авч болохгүй байна вэ?

Хэрэв та ЛэндМН- тэй хийсэн зээлийн гэрээгээ шинэчлээгүй бол ЛэндМН-н үйлчилгээний төв болон өөрт ойр байрлах ЛэндМН-тэй хамтран ажилладаг нотариатад хандан 1 удаа Зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж Lendpay үйлчилгээгээ авах боломжтой.

Storepay зээлийн үйлчилгээ

Storepay-ийн худалдан авалтын эрхтэй харилцагч Bananamall-с 100,000 – 10,000,000 төгрөгийн хооронд үнийн дүн бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонголтоо хийж ямар ч хүү, шимтгэл нэмэлт төлбөргүй хувааж төлөх нөхцөлтэй үйлчилгээ юм.

Хэрхэн худалдан авалт хийх вэ?
  1. www.bananamall.mn вебсайт руу хандаж өөрийн Banana mall-д бүртгэлтэй эрхээр нэвтрэн орох эсвэл шинээр бүртгэл үүсгэн ороорой.
  2. Худалдан авахаар сагсалсан барааны төлбөрөө төлөхдөө Storepay-ээр төлөх сонголтыг дарна.
  3. Storepay-д бүртгэлтэй утасны дугаараа оруулан Storepay аппликейшнд ирсэн худалдан авалтын үнийн дүн бүхий нэхэмжлэхийн эхний төлөлтөө хийж төлбөрөө баталгаажуулснаар захиалга амжилттай үүснэ.
  4. Таны захиалгыг хүргэлтийн хаягийн дагуу хүргэж өгнө.
Хүү, шимтгэл хэд вэ?

Storepay үйлчилгээгээр хийсэн худалдан авалтад хүү, шимтгэл байхгүй.

Storepay эрхийн хэмжээ хэд байдаг вэ?
  • Storepay үйлчилгээний эрх 100,000 – 10,000,000 төгрөгийн хооронд үүсэх бөгөөд танд анх үүссэн эрх худалдан авалт амжилттай төлж дуусах бүрт нэмэгдэх боломжтой.
  • Та Storepay апп-д бүртгүүлэн хүсэлтээ илгээснээр үйлчилгээний эрхээ шууд нээлгэн ашиглах боломжтой бөгөөд бичиг баримт бүрдүүлэх, салбар дээр ирэх шаардлагагүй.
Storepay-ээр хамгийн доод тал нь хэдэн төгрөгийн худалдан авалт хийх боломжтой вэ?

Та 100,000₮ эхлэн худалдан авалт хийх боломжтой.

Storepay эрх байхгүй бол хэрхэн энэ үйлчилгээг ашиглан худалдан авалт хийх вэ?

Үүссэн эрхийн хэмжээнд тохируулан Bananamall.mn-с худалдан авалтаа хийгээрэй.

Storepay-ээр худалдан авалт хийгээд бараагаа буцаах боломжтой юу?

Bananamall-н үйлчилгээний нөхцлийн дагуу Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг Тээвэрлэгчээс хүлээн авснаас хойш 24 цагийн дотор буцаахаар мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш ажлын 2 өдрийн дотор буцаалт хийж болно.

  • Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч өөрийн хүсэлтээр буцааж буй тохиолдолд барааны бүрэн бүтэн байдал, лац сав баглаа боодлыг шалган буцаах боломжтой. Энэ тохиолдолд Хүргэлтийн хөлс болон буцаалттай холбогдон гарсан зардлыг Хэрэглэгч хариуцна.
  • Бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, лац сав баглаа боодол гэмтэлтэй, захиалсан барааны өнгө марк загвар зөрсөн, үйлдвэрийн гэмтэл доголдолтой тохиолдолд буцаах боломжтой. Энэ тохиолдолд Хүргэлтийн хөлс болон буцаалттай холбогдон гарсан зардлыг Bananamall хариуцна.

Pocket zero зээлийн үйлчилгээ

PocketZERO зээлийн эрхтэй харилцагч Bananamall-с хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг урьдчилгаагүй Шууд аваад, хүү, шимтгэлгүй Хувааж төлөх нөхцөлтэй үйлчилгээ юм.
Хэрэглэгч та PocketZERO үйлчилгээгээр 100,000₮-10,000,000₮ хүртэлх үнийн дүн бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонголтоо хийж ямар ч урьдчилгаагүй, шимтгэлгүй,
хүүгүй худалдан аваад төлбөрөө 30-90 хоногийн хугацаанд 2-6 хувааж төлөөрэй.

Хэрхэн худалдан авалт хийх вэ?
  1. www.bananamall.mn вебсайт руу эсвэл BananaMall аппликейшн руу хандаж өөрийн эрхээр нэвтрэн ороорой.
  2. Худалдан авахаар сагсалсан бараануудын төлбөрөө төлбөрийн хэрэгсэл сонгох хэсгээс PocketZERO-оор төлөх сонголтыг дараарай.
  3. Desktop-оор нэвтэрч орж буй тоиолдолд барааны үнийн дүн бүхий QR код дэлгэц дээр гарч ирэх ба та өөрийн гар утаснаас Pocket аппликейшн руу нэвтрэн орж “QR код” товчийг даран дэлгэц дээр гарсан QR кодыг уншуулаарай.
  4. Үүний дараа таны Pocket аппликейшнд худалдан авалтын үнийн дүн бүхий нэхэмжлэл ирэх бөгөөд “Авах” товчийг дарж гүйлгээний 4 оронтой пин кодоор баталгаажуулснаар худалдан авалт амжилттай хийгдэнэ.
  5. Утсаар нэвтэрч орж буй тоиолдолд PocketZERO апп нээх товчийг даран барааны үнийн дүн бүхий зээлийн хүсэлтийг “Авах” товчийг дарж гүйлгээний 4 оронтой пин кодоор баталгаажуулснаар худалдан авалт амжилттай хийгдэнэ.
  6. Таны захиалгыг хүргэлтийн хаягийн дагуу хүргэж өгнө.
Хүү, шимтгэл хэд вэ?

PocketZERO үйлчилгээгээр хийсэн худалдан авалтад хүү, шимтгэл байхгүй.

PocketZERO эрхийн хэмжээ хэд байдаг вэ?
  • PocketZERO үйлчилгээний эрхийн хэмжээ нь зээлийн тооцоолол хийснээр тодорхойлогдоно.
  • Хэрэв та Pocket аппликейшнд шинээр бүртгүүлэн PocketZERO үйлчилгээг ашиглах бол эрхийн хэмжээ таны мэдээлэл дээр үндэслэн 100,000₮ - 10,000,000₮-өөр үүсэх боломжтой.
PocketZERO-оор хамгийн доод тал нь хэдэн төгрөгийн худалдан авалт хийх боломжтой вэ?

Та 100,000₮ эхлэн худалдан авалт хийх боломжтой.

Үндсэн цэс

© 2022 Дижитал Молл ХХК