facebookТүгээмэл асуултууд / Тусламж

“Банана Молл / Banana mall” нь залуусын амьдралын хэв маягт нийцсэн “Технологи” болон “Гоо сайхан”-н бүтээгдэхүүнүүдийн нэгдсэн онлайн дэлгүүр юм. Одоогоор дэлхийн болон дотоодын 300 гаруй албан ёсны эрхтэй брэндүүд, 10000+ гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг Улаанбаатар хот дотор 24 цагийн дотор хэрэглэгчдэдээ хүргэн үйлчилж байна.

  1. Bananamall.mn вэб хуудас болон SuperUp аппликейшн руу бүртгэл үүсгэн эсвэл өөрийн бүртгэлтэй дугаараар нэвтрэн орно.
  2. Бараа бүтээгдэхүүнээ сонгон сагсанд хийнэ.
  3. Хүргэлтийн хаяг, мэдээллээ оруулна.
  4. Төлбөр төлөх төрлөө сонгон захиалгаа хийнэ.

Хүргэлтийн ажилтан таны захиалгын хамт ибаримтыг хүргэж өгнө.

Хэрэглэгч 100,000₮-с (зуун мянган төгрөг) дээш үнийн дүнтэй худалдан авалт хийсэн тохиолдолд А бүсэд хүргүүлэн захиалсан бараа бүтээгдэхүүнээ хүлээн авах боломжтой.

Банана онлайн дэлгүүр нь А бүсд буюу дараах цэгүүдээр хязгаарлан Улаанбаатар хот доторх хүргэлт хийгдэнэ. Үүнд:

  • Хойд зүг: 32-ийн тойрог;
  • Зүүн зүг : Офицер
  • Урд зүг: Зайсан;
  • Баруун зүг: Таван шар

Хүргэлтийн бүсээс хэтэрсэн тохиолдолд нэмэлт төлбөр хүргэлтийн ажилтанд бэлнээр өгч хүргэлт хийх боломжтой.

Мөн Монгол шуудан болон орон нутгийн хот хоорондын унаанд захиалсан барааг хүргэж өгөх боломжтой.

Хэрэглэгчийн Захиалга баталгаажсаны дараа Үйлчилгээний нөхцөлийн 10.1.2-10.1.8 болон 10.2.2-т заасны дагуу цуцлагдсан бол төлбөрийг Хэрэглэгчийн нэр дээрх банкин дахь дансанд 100 хувь буцаан шилжүүлнэ. Хэрэв 10.2.3-т заасны дагуу цуцлагдсан бол Хэрэглэгчийн авсан Санхүүгийн үйлчилгээг цуцлах, тухайн үйлчилгээг ашиглах үед Хэрэглэгчээс төлсөн төлбөрийг түүнд буцаах асуудлыг Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Хэрэглэгч нь 10.2.2-д заасан үндэслэлээр Захиалгаа цуцлах бол Захиалга цуцлах тухай хүсэлтийг зөвхөн Захиалга Хүргэлтэд гарахаас өмнө гаргах эрхтэй ба Захиалга цуцлах тухай хүсэлтээ Банана онлайн дэлгүүрийн 77774080 дугаарын утсаар мэдэгдэх үүрэгтэй.

Bananamall-с хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг Голомт банкны зээлийн үйлчилгээг ашиглан 1.7%-н хүүтэй, 1%-н шимтгэлтэй 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг 30 сар хуваан төлөх нөхцлөөр 1-10 минутад зээлийн тооцооллоо онлайнаар хүлээн авч худалдан авалт хийх боломжтой үйлчилгээ юм.

  1. www.bananamall.mn вебсайт руу хандаж өөрийн эрхээр нэвтрэн ороорой. Бүртгэлгүй хэрэглэгч бол утасны дугаараа оруулан ОТР кодоор утасны дугаараа баталгаажуулаад цааш үргэлжлүүлэн, хувийн мэдээллээ бөглөн бүртгэл үүсгэнэ.
  2. Худалдан авахаар сонгосон бүтээгдэхүүнүүдээ сагслаарай. Голомт банкны зээлээр бүтээгдэхүүн худалдан авах доод үнийн дүн 300’000₮.
  3. Сагс хэсгээс хаяг оруулах хэсэгт шилжин, захиалгыг хүлээн авах хаягийн мэдээллээ оруулна уу.
  4. Үүний дараа төлбөрийн сонголтууд хэсэгт даран Голомт зээлээр төлөх сонголтыг хийгээрэй.
  5. Гарч ирэх хуудсанд зээлийн хугацаагаа сонгож зээлийн хүү, шимтгэл, сарын төлөлттэй танилцаад үргэлжлүүлэх дарна.
  6. Зээлийн анкет хэсэгт өөрийн Хувийн, Нэмэлт, Оршин суугаа хаягийн мэдээллээ оруулан хүсэлт илгээх товчийг дарна. (Голомт банкны харилцагч биш тохиолдолд зээлийн тооцоолол гарсны дараа, өөрт ойр Голомт банкны
  7. Ингэснээр та emongolia-н хуудас руу үсрэх ба өөрийн бүртгэлээрээ нэвтрэн зээлийн тооцоолол хийхэд шаардлагатай таны орлогын мэдээллийг банкинд дамжуулахыг зөвшөөрөх товч дарна. Амжилттай хүсэлт илгээгдлээ гэсэн мэдээлэл гарч иртэл түр хүлээнэ үү.
  8. Таны хүсэлтийн хариу 1-10 минутад гарах ба та захиалгын дэлгэрэнгүй хэсэгт түр хүлээнэ үү.
  9. Таны зээлийн хариу зөвшөөрөгдсөн гэсэн хуудас гарвал
    • Зээлийн хүсэлтээ баталгаажуулах боломжтой болох ба шимтгэлийн төлбөрөө заасан дансанд байршуулан, сард төлөх өдрөө сонгон зээлийн дэд гэрээтэй цахимаар танилцаад үргэлжлүүлэх дарна.
    • Үүний дараа таны бүртгэлтэй утсанд 6 орон бүхий баталгаажуулах код ирэх ба бөглөх талбарт оруулснаар эцсийн баталгаажуулалт дуусч, таны захиалга амжилттай үүснэ.
    • Таны захиалгын бүтээгдэхүүнийг шалган тантай эргэн холбогдох болно.
  10. Таны зээлийн хариу татгалзлаа гэсэн хуудас гарвал
    • Та өөрийн боломжит зээлийн дүнд тохируулан дахин тооцоолол хийлгүүлэх эсвэл зээлийн эрх нээх шалгуур хангагдахгүй байгаа шалтгааныг арилган дахин оролдоно уу.
Жич: Та захиалгаа хүлээн авахдаа хүргэлтийн ажилтанд өөрийн иргэний үнэмлэх болон зээлийн гэрээнд гарын үсэг зурах (хэрэв 1 удаа биеэр мастер гэрээ байгуулаагүй бол) тул заавал өөрийн биеэр захиалгаа хүлээн авахыг анхаарна уу.

Дижитал хэрэглээний зээлийн үйлчилгээгээр хийсэн худалдан авалтад 1.7%-н хүүтэй, зээлийн хүсэлтээ баталгаажуулах үед 1удаа зээлийн үнийн дүнгийн 1%-н шимтгэл Банкинд төлнө.

Хэрэглэгч таны худалдан авалтын үнийн дүн түүнд хамаарах зээлээр авах боломжит хугацаа өөр өөр байгаа юм.

  • 300.000 - 500.000₮ хүртэл - 6 сар
  • 500.001 - 1.000.000₮ хүртэл - 12 сар
  • 1.000.001 - 3.000.000₮ хүртэл - 18 сар
  • 3.000.001-5.000.000 ₮ хүртэл - 24 сар
  • 5.000.001-10.000.000₮ хүртэл - 30 сар

Та 300,000₮ эхлэн худалдан авалт хийх боломжтой.

Та 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалтад 30 сар хүртэлх хугацаанд зээлээр худалдан авалт хийх боломжтой.

  • Сүүлийн 2 жилийн хугацаанд муу зээлийн түүхгүй байх
  • 12 сар тасралтгүй НДШ төлсөн байх
  • Сард төлөх дүнгийн хэмжээ нь төлбөр орлогын харьцаагаар 60%-с ихгүй байх
  • Иргэний үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусаагүй байх

Таны зээлийн хүсэлт амжилттай илгээгдсэнээс хойш 1-10 минутад гарах ба тооцоолол хийгдсэний дараа таны бүртгэлтэй утасны дугаарт тооцооллын хариу гарсан тухай мэдээлэл мессежээр хүргүүлэх болно. Та Bananamall.mn сайтаараа эргэн орж захиалгын дэлгэрэнгүй хэсгээс хүсэлтийн хариугаа харах боломжтой.

LendMN-ийн зээлийн эрхтэй харилцагч Bananamall-с хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээг урьдчилгаагүй Шууд аваад, хүү, шимтгэлгүй Хувааж төлөх нөхцөлтэй үйлчилгээ юм.

Хэрэглэгч та Lendpay үйлчилгээгээр 100,000₮-2,000,000₮ хүртэлх үнийн дүн бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонголтоо хийж ямар ч урьдчилгаагүй, шимтгэлгүй, хүүгүй худалдан аваад төлбөрөө 60 хоногийн хугацаанд 4 хувааж төлөөрэй.

  1. www.bananamall.mnвебсайтруу эсвэл BananaMall LendMN, SuperUp аппликейшн руу хандаж өөрийн эрхээр нэвтрэн ороорой.
  2. Худалдан авахаар сагсалсан бараануудын төлбөрөө төлбөрийн хэрэгсэл сонгох хэсгээс Lendpay-ээр төлөх сонголтыг дараарай.
  3. Desktop-оор нэвтэрч орж буй тоиолдолд барааны үнийн дүн бүхий QR код дэлгэц дээр гарч ирэх ба та өөрийн гар утаснаас LendMN аппликейшн руу нэвтрэн орж “QR код” товчийг даран дэлгэц дээр гарсан QR кодыг уншуулаарай.
  4. Үүний дараа таны LendMN аппликейшнд худалдан авалтын үнийн дүн бүхий нэхэмжлэл ирэх бөгөөд “Авах” товчийг дарж гүйлгээний 4 оронтой пин кодоор баталгаажуулснаар худалдан авалт амжилттай хийгдэнэ.
  5. Утсаар нэвтэрч орж буй тоиолдолд LendMN апп нээх товчийг даран барааны үнийн дүн бүхий зээлийн хүсэлтийг “Авах” товчийг дарж гүйлгээний 4 оронтой пин кодоор баталгаажуулснаар худалдан авалт амжилттай хийгдэнэ.
  6. Таны захиалгыг хүргэлтийн хаягийн дагуу хүргэж өгнө.

Lendpay үйлчилгээгээр хийсэн худалдан авалтад хүү, шимтгэл байхгүй. Хэрэглэгч та зөвхөн худалдан авалтын үнийн дүнгээ нийт 60 хоногийн хугацаанд 4 хуваан төлөөд л болох юм.

  • Lendpay үйлчилгээний эрхийн хэмжээ таны LendMN зээлийн эрхийн хэмжээгээр тодорхойлогдоно.
  • Хэрэв та LendMN аппликейшнд шинээр бүртгүүлэн Lendpay үйлчилгээг ашиглах бол эрхийн хэмжээ таны илгээсэн дансны хуулга дээр үндэслэн 100,000₮ - 2,000,000₮-өөр үүсэх боломжтой.

100,000₮ эхлэн худалдан авалт хийх боломжтой.

Та Lendpay үйлчилгээг ашиглахын тулд LendMN-ийн зээлийн эрхтэй байхад л хангалттай ба нэг удаа Зээлийн гэрээ байгуулснаар Lendpay үйлчилгээг ашиглах эрхтэй болно. Харин LendMN-ийн зээлийн эрхтэй болохын тулд дараах алхмуудыг хийгээрэй. Үүнд:

Алхам 1: LendMN аппликейшнд бүртгүүлж дансны хуулгаа илгээх

Алхам 2: Зээлийн эрх үүссэн тохиолдолд ЛэндМН-ийн зээлийн гэрээ байгуулах Ингээд таны LendMN-ийн зээлийн эрх үүсэхэд та өөрийн эрхийн хэмжээнд тохирох бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд авах боломжтой юм.

Хэрэв та ЛэндМН- тэй хийсэн зээлийн гэрээгээ шинэчлээгүй бол ЛэндМН-н үйлчилгээний төв болон өөрт ойр байрлах ЛэндМН-тэй хамтран ажилладаг нотариатад хандан 1 удаа Зээлийн гэрээгээ шинэчлэн байгуулж Lendpay үйлчилгээгээ авах боломжтой.

Storepay-ийн худалдан авалтын эрхтэй харилцагч Bananamall-с 100,000 – 10,000,000 төгрөгийн хооронд үнийн дүн бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонголтоо хийж ямар ч хүү, шимтгэл нэмэлт төлбөргүй хувааж төлөх нөхцөлтэй үйлчилгээ юм.

  1. www.bananamall.mn вебсайт руу хандаж өөрийн Banana mall-д бүртгэлтэй эрхээр нэвтрэн орох эсвэл шинээр бүртгэл үүсгэн ороорой.
  2. Худалдан авахаар сагсалсан барааны төлбөрөө төлөхдөө Storepay-ээр төлөх сонголтыг дарна.
  3. Storepay-д бүртгэлтэй утасны дугаараа оруулан Storepay аппликейшнд ирсэн худалдан авалтын үнийн дүн бүхий нэхэмжлэхийн эхний төлөлтөө хийж төлбөрөө баталгаажуулснаар захиалга амжилттай үүснэ.
  4. Таны захиалгыг хүргэлтийн хаягийн дагуу хүргэж өгнө.

Storepay үйлчилгээгээр хийсэн худалдан авалтад хүү, шимтгэл байхгүй.

  • Storepay үйлчилгээний эрх 100,000 – 10,000,000 төгрөгийн хооронд үүсэх бөгөөд танд анх үүссэн эрх худалдан авалт амжилттай төлж дуусах бүрт нэмэгдэх боломжтой.
  • Та Storepay апп-д бүртгүүлэн хүсэлтээ илгээснээр үйлчилгээний эрхээ шууд нээлгэн ашиглах боломжтой бөгөөд бичиг баримт бүрдүүлэх, салбар дээр ирэх шаардлагагүй.

Та 100,000₮ эхлэн худалдан авалт хийх боломжтой.

  • АЛХАМ 1: Апп татах
  • Та App store эсвэл Google play-ээс Storepay аппликейшнийг гар утсандаа татан авч суулгана уу.

  • АЛХАМ 2: Бүртгүүлэх
  • Та Storepay апп-д бүртгүүлэн нэвтэрч ороод шаардлагатай бичиг баримт болон мэдээллээ оруулан хүсэлтээ илгээнэ.

  • АЛХАМ 3: Эрх нээх шийдвэр
  • Таны мэдээллүүд дээр үндэслэн танд эрх нээх эсэх шийдвэр, эсвэл нэмэлт бичиг баримт мэдээлэл шаардлагатай талаар таны утсанд мессеж болон notification-ээр мэдэгдэл ирнэ

  • АЛХАМ 4: Худалдан авалт хийх
  • Үүссэн эрхийн хэмжээнд тохируулан Bananamall.mn-с худалдан авалтаа хийгээрэй.

Bananamall-н үйлчилгээний нөхцлийн дагуу Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг Тээвэрлэгчээс хүлээн авснаас хойш 24 цагийн дотор буцаахаар мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш ажлын 2 өдрийн дотор буцаалт хийж болно.

  • Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгч өөрийн хүсэлтээр буцааж буй тохиолдолд барааны бүрэн бүтэн байдал, лац сав баглаа боодлыг шалган буцаах боломжтой. Энэ тохиолдолд Хүргэлтийн хөлс болон буцаалттай холбогдон гарсан зардлыг Хэрэглэгч хариуцна.
  • Бараа бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдал, лац сав баглаа боодол гэмтэлтэй, захиалсан барааны өнгө марк загвар зөрсөн, үйлдвэрийн гэмтэл доголдолтой тохиолдолд буцаах боломжтой. Энэ тохиолдолд Хүргэлтийн хөлс болон буцаалттай холбогдон гарсан зардлыг Bananamall хариуцна.

  1. Та худалдан авахыг хүсэж буй дурын барааг сагслана.
  2. Та баруун дээд буланд харагдах өөрийн сагсруу орно. Энд таны худалдан авах гэж буй бараа харагдах ба баруун талын “Сагсны мэдээлэл” цэсд та өөрийн промо код (ваучер код)-ыг оруулж, ашиглах товчыг дарна.
  3. Таны оруулсан промо код идэвхжсэн тохиолдолд доорх байдлаар харагдаж, нийт төлөх төлбөрөөс хасагдаж харагдах болно. Таны промо амжилттай идэвхжилээ. Ингэснээр та дараагийн шатруу шилжих боломжтой.

Үндсэн цэс

© 2022 Дижитал Молл ХХК