Ретинол агуулсан энэхүү арьс чангалах серум нь хөнгөн бүтэцтэй бөгөөд батганы сорвыг бүдгэрүүлж, арьсны бүтцийг жигдлэх үйлчилгээтэй.
Энэхүү серум нь 0.1% ретинол болон бакучиол агуулсан тул арьсны уян хатан чанарыг сайжруулж, өөгүй бат бөх болгоно. Мөн чийгшүүлэх пантенол, арьс зөөллөх шар буурцгийн тос, арьсыг жигдрүүлэх хус модны шүүсыг чийгшүүлэх болоод тэжээлээр хангах гол орц болгон оруулсан.
Хялгасан үрчлээг багасгана
Арьс чангалах зөөлөн болгох
Арьсны бүтэц, өнгийг жигдлэх
Чийгшүүлэх
Залуу харагдуулах
Голлох орц:
• Бакучиол – Уламжлалт анагаах ухаанд ашиглагддаг чухал эмийн ургамал гэгдэх Psoralea corylifolia ургамлаас гаргаж авдаг бөгөөд ретинолтой ижил үйлчилгээ буюу хялгасан үрчлээг багасгах, арьсны бүтэц өнгийг сайжруулах, коллагены үйлдвэрлэлийг дэмжих үйлчилгээг арьсыг эмзэгшүүлэхгүйгээр үзүүлэх давуу талтай.
• Ретинол – Энэ нь ретинойдын сул хэлбэр бөгөөд коллаген боловсруулалт, эсийн шинэчлэлийг дэмжсэнээр үрчлээ багасаж, үрэвсэл дарагдахаас гадна тослогжилт багасдаг. Ретинол нь молекулын бүтцийн хувьд ретинойдоос ялгаатай учир арай удаан, аажмаар нөлөөлдөг ч хоёулаа retinoic acid болж хувиран, ижил үр дүнг үзүүлдэг.
Бусад орц:
• Пантенол – Үс болон арьс арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус, чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг.
• Шар буурцгийн тос – Чийгшүүлэх антиоксидантаар баялаг найрлага. Арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх, хамгаалах ханыг бэхжүүлэх үйлчилгээтэй.
• Хус модны шүүс – Олон төрлийн ашигтай эрдэс бодис, 17 төрлийн амин хүчил, витамин, тэжээл болон уураг зэргийг өөртөө агуулдаг тул арьсанд гүн чийг өгнө.