Хэрэглэх заавар: 1025 Dokdo Toner: Dokdo тонерыг өдөр тутамд хэрэглэхдээ зохих хэмжээг хөвөнд шингээн нүүрээ бүхэлд нь арчина. Mөн зарим тохиолдолд 7skin аргачлал шиг тохирох хэмжээг алган дээрээ авч хэд хэдэн удаа давхарлаж хэрэглэнэ. Аль эсвэл хэт ядарч, арьс тань эмзэгшсэн санагдвал тонерийн тусгай хөвөнд шингээж арьсан дээрээ 5-10 минутын турш байлгаж чийгшүүлэгч маск маягаар хэрэглэж болно.
Birch Juice Moisturizing Cream: Арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд зохих хэмжээг авч нүүрэндээ жигд түрхэнэ. Дотроо жижиг жижиг капсул чийгшүүлэгчтэй нь энэхүү бүтээгдэхүүний онцлог бөгөөд арьсанд түрхэхэд өөрөө задран шингэдэг.
1025 Dokdo Toner:
1025 Dokdo Toner нь цэнгэг устайгаараа алдартай Ulleung-do арлын ойролцоох магнез, кальц, цайр гэх мэт 72 төрлийн минералаар баялаг далайн гүний усыг nano-filtration film хэмээх патенттай технологиор цэвэршүүлэн найрлагадаа багтааснаараа алдартай.
Үүн дээрээ HATCHING EX 07 хэмээх Кангвонду мужид тусгайлан ургуулдаг органик чихрийн нишингэ болон Protease энзим гуужуулагч нэгдлийг агуулсан учраас арьсны илүүдэл тослог, өнгөн хэсэг дээрх үхэжсэн кератин зэргийг маш зөөлхөнөөр гуужуулж, арьсны өнгөн хэсгийг толигор болгох үйлчилгээтэй юм. Энэхүү нэгдэл нь арьсны pH төвшинг тэнцвэржүүлж өгөхөд тусалдаг.
Нэмэлтээр Carrageenan хэмээх арьсыг гаднаас цочроогчдоос хамгаалдаг далайн замагны ханд, Betaine, Panthenol, Allantoin гэх мэт супер чийгшүүлэгчдийг агуулсан тул чийг дутмагшилтай арьсанд тохирно.
Хүртсэн шагнал:
2017, 2018, 2019 онд 3 жил дараалаад Солонгосын алдарт Hwahae платформоос шилдэг тонероор шалгарсан бөгөөд нийт 63,700 хүн сэтгэгдлээ үлдээсэн энэхүү платформын хамгийн их зарагдсан бүтээгдэхүүн юм.
Birch Juice Moisturizing Cream:
Солонгосын Инже тосгоны дэх хус модны шүүс, Вита Гиaлуроны Хүчил гэх мэт гайхалтай орцоор бүтээгдсэн энэхүү тос нь таны арьсыг гэрэлтүүлж 48 цагийн турш чийгшүүлнэ.
Инже хэмээх тосгон нь далайн түвшнээс дээш 800м оршдог бөгөөд тус өндөрлөг газрын 90% нь ой модоор бүрхэгдсэн байх ажээ. Энэ газарт ургадаг “Мөнгөн” хус мод хэмээн нэрийддэг модны сэнгэнэсэн, байгалийн сайхан мэдрэмжийг та энэ тосноос мэдрэх болно.
Хус модны шүүс нь олон төрлийн ашигтай эрдэс бодис, 17 төрлийн амин хүчил, витамин, тэжээл болон уураг зэргийг өөртөө агуулдаг. Мөн молекулын хэмжээ нь жижиг байдаг учраас арьсанд илүү хурдан шингэх чадвартай байдаг. Ямар ч тослогтуулахгүйгээр арьсыг чийгшүүлдэг учраас oil-free бүтээгдэхүүн тохирдог тослог арьстай хүмүүст тохиромжтой.
Нэмэлт чийгшүүлэгч бодисуудаа шинэ технологийг ашиглан жижиг капсул маягаар оруулсан бөгөөд арьсанд түрхэхэд задарч шингээд 48 цагийн турш чийгээ барих зориулалттай аж.
EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагыг агуулсан.
Харшил өгөхгүй, хорт бодис агуулаагүй, амьтны гаралгүй. Амьтан дээр туршилт хийдэггүй.
Парабен, өнгө оруулагч, химийн үнэр оруулагч, эрдсийн гаралтай тос болон стеройд (хүний бүтээсэн химийн бодис)-оос 100% ангид.