facebookAirVisual Pro

IQAir

AirVisual Pro

  • 0₮
Тоо ширхэг
delivery
  • Хүргэлтийн мэдээлэл

  • Таны захиалга баталгаажсанаас хойш 24-48 цагийн дотор хүргэгдэх бөгөөд бүртгэлтэй утасны дугаарт мессежээр мэдэгдэх болно.
delivery
  • Хүргэлт

  • Хүргэлт 4,000₮

Барааны тухай

    Дэлхийн хамгийн ухаалаг агаарын чанар хэмжигч төхөөрөмж

    AirVisual Pro нь PM2.5, CO2, тасалгааны температур, чийгшилтийг өндөр нарийвчлалтайгаар хэмжих, гадна болон дотор агаарын чанартай харьцуулах, үр дүнг 5 инчийн дэлгэцээр дамжуулан харуулах чадвартай өндөр технологийн бүтээгдэхүүн юм.

    AirVisual Pro нь утасгүй интернэт сүлжээгээр дамжуулан байгууламжийн аль хэсэгт байхаас үл хамааран бодитоор агаарын чанарыг хэмжиж, цуглуулсан мэдээллээ хадгалж, дүгнэлт үр дүн боловсруулж харуулах өөрийн гэсэн програм хангамжтай бүтээгдэхүүн болно. Төхөөрөмж нь өөрийн цуглуулсан мэдээллээ LED дэлгэцээр харуулахаас гадна AirVisual аппликейшн, API болон хэрэглэгчийн үйлдлийн системд тохирсон widget-р дамжуулан мөн харуулдаг. Дэлхий дахинаа 9000 гаруй хотын агаарын чанарын мэдээллийн системтэй холбогдон ажилладаг. Түүнчлэн 3 өдрийн агаарын чанарын таамаглалыг өөрөө боловсруулан харуулах чадвартайгаас гадна бодит байдалтай таамаглалаа харьцуулж, танд шаардлагатай авах арга хэмжээг зөвлөмж байдлаар харуулах болно.

    - 5 инчийн дэлгэцээр дотор агаарын чанарыг гадна агаарын чанартай харьцуулан харуулна
    - Дотоод болон гадаад агаарын чанарын индекс, CO2-г түүхэн байдлаар графиклан харуулдаг. Түүнчлэн гадна орчны цаг агаарын мэдээ болон таамаглалыг харуулах чадвартай.
    - Өөрийн хиймэл оюун ухаан бүхий системийн тусламжтайгаар 3 өдрийн агаарын чанарыг таамаглан харуулах, шаардлагатай авах арга хэмжээг хэлж өгнө.
    - API хандалт хийх боломжтой. Өөрөөр хэлбэл та төхөөрөмжрүүгээ интернэтээр дамжуулан хаанаас ч хандаж мэдээллээ харах, олон нийтэд үзүүлэх зэрэг боломжтой. 

    Үйлдвэрийн 3 жилийн баталгаа 

    Цагаан өнгөтэй

Төстэй бараанууд

Үндсэн цэс

© 2022 Дижитал Молл ХХК