Алимны цууны найрлагатай арьсны бохирдол, нүүрний будаг, нарны тосыг бүрэн задалж, арилгах хялбаршуулсан савлагаатай тосон цэвэрлэгч.
Ногоон алимнаас гаргаж авсан цууг байгалийн зөөлөн гуужуулагчаар ашигласан энэхүү тосон цэвэрлэгч нь үхэжсэн эд эс, илүүдэл тослогийг хайлуулан цэвэрлэх үйлчилгээтэй. Нэмэлтээр хамгаалах ханыг бэхжүүлэх тайвшруулах үйлчилгээтэй найрлагуудыг оруулж өгсөн тул арьсыг цочроолгүйгээр гүн цэвэрлэж өгнө.
Голлох орц:
• Алимын цуу – Ногоон алимаас гаргаж авсан цуу нь байгалийн зөөлөн гуужуулагч бөгөөд угаасны дараа арьсыг эрүүл тэнцвэртэй болгоход тусална.
• Ceramide NP – Серамид нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, чийг алдалтаас сэргийлдэг.
• Madecassoside – Энэ нь Сентелла Азиатика-д агуулагддаг өндөр идэвхтэй молекул бөгөөд улайлт багасгаж, тайвшруулах үйлчилгээтэй.
Бусад орц:
• Будааны тос – Арьсны байгалийн тослогтой ойролцоо бүтэцтэй бөгөөд Е витамин болон өөхөн хүчлээр баялаг.
• Panthenol – Үс болон арьсны арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг.