Энэхүү серум нь хөнгөн бөгөөд 70% хулс модны ус оруулсан тул гүн чийгшлийг удаан хугацааны туршид өгнө. Түүнчлэн гадны нөлөөнөөс цочирсон арьсыг тайвшруулах азулены ханд, чийгшлийг түгжин чийгшүүлэх пантенол орсон. Наалдамхай мэдрэмж төрүүлэхгүй. Голлох орц: Хулсны ус 70% – Амин хүчлээр баялаг, арьсанд гүний чийг өгнө. Азулены ханд – Цочролыг намдаах, асуудалтай арьсыг тайвшруулан эрүүл болгох үйлчилгээтэй. Пантенол – Үс болон арьсны арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус, чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг. Бусад орц: Centella Asiatica Extract – Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг.