
Хэмжээ: 30мл
Олон цагаар маск зүүдэг, агаарын бохирдол ихтэй хотод амьдардаг, ядарч сульддаг хэн бүхний арьсанд нэн чухал үйлчилгээ үзүүлэх энэхүү серум нь чаг мөөг (70%), сквален (5%), хохоба тос (2%), аденозин (0.04%), веган коллаген (5ppm), EGF болон FGF өсөлтийн факторуудтай маш баяжуулсан бүтээгдэхүүн юм.
Хус модны мөчир дээр ургадаг чаг мөөг нь бета-глюкан болон бусад тэжээлээр баялаг бөгөөд уг серумны 70%-ийг бүрдүүлдэг. Аденозин, веган коллаген болон 2 төрлийн өсөлтийн факторууд нь хялгасан үрчлээг тэнийлгэж, хуурайшиж, насжиж буй арьсыг сэргээнэ. Харин сквален нь арьсны хамгаалах ханыг бэхжүүлж, чийг алдалтыг багасгахын зэрэгцээ арьсыг гэрэлтүүлнэ. Хохоба тос нь энгийн тосон бүтэцгүй, арьсны өөрийн себумтай төстэй бүтэцтэй тул удаан хугацаандаа тослог ялгаруулалтыг багасдаг.
Нэмэлт хиймэл үнэртэн, өнгө оруулагч ороогүй ба байгалын мод, навчны зөөлөн үнэртэй.
Эмзэг, мэдрэмтгий арьсанд харшил өдөөдөггүй гэж клиник судалгаагаар батлагдсан.
Франц улсын EVE Vegan сертификаттай 100% амьтны гаралгүй бүтээгдэхүүн.
Хэрэглэх заавар:
Нүүрээ цэвэрлэж, тонероо хэрэглэсний дараагаар зохих хэмжээг авч нүүрэндээ жигд түрхэнэ. Өглөө, орой аль ч үед хэрэглэж болно.