Арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх коллаген хийгээд бага хэмжээний ретинол агуулсан серум. Энэхүү коллагентэй серум нь арьсны гүний уян хатан байдлыг нэмэгдүүлэхээс гадна унжсан хацрын арьсыг өргөх үйлчилгээтэй бөгөөд арьсыг тодорхой хэмжээнд чангална. 98% цэвэр 300 далтон хэмжээтэй веган коллаген дотор цэвэр ретинолыг капсул болгон хийсэн нь цочрол багатайгаар үр дүнд хүрэх давуу талтай.
Голлох орц:
• Жижиг молекултай веган коллаген 0.2% – Арьсны нүхнээс 35 мянга дахин жижиг хэмжээтэй тул арьсны гүнд шингэх чадалтай, хялгасан үрчлээг тэнийлгэж, хуурайшиж, насжиж буй арьсыг сэргээх үйлчилгээтэй.
• Ретинол – Энэ нь ретинойдын сул хэлбэр бөгөөд коллаген боловсруулалт, эсийн шинэчлэлийг дэмжсэнээр үрчлээ багасаж, үрэвсэл дарагдахаас гадна тослогжилт багасдаг. Ретинол нь молекулын бүтцийн хувьд ретинойдоос ялгаатай учир арай удаан, аажмаар нөлөөлдөг ч хоёулаа retinoic acid болж хувиран, ижил үр дүнг үзүүлдэг.
Бусад орц:
• Squalane – Бидний арьс байгалиасаа squalene хэмээх тосыг үйлдвэрлэдэг ч нас ахихын хэрээр үйлдвэржилт буурдаг. Тиймээс чидун жимс, дал мод зэргээс гарган авдаг ургамлын гаралтай squalane-ийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг болжээ. Squalane нь бидний арьсанд өөрийн мэт шингэж, зөөлрүүлж, чийгийг хадгалан, хамгаалах ханыг бэхжүүлдэг. Хэдийгээр тослог найрлага боловч нүх сүв бөглөдөггүй учраас батга гарамтгай арьсанд ч хэрэглэх боломжтой.