DJI

DJI Osmo Mobile 5 - undefined

  • 0₮
Сонголт
Тоо ширхэг
  • Хүргэлтийн мэдээлэл

  • Тухайн өдрийн 11 цагаас өмнөх захиалгууд тухайн өдөртөө, 11 цагаас хойшхи захиалгууд маргааш өдөр хүргэгдэхийг анхаарна уу.

Барааны тухай

    Гар утасны дүрс тогтворжуулагчтай гимбал гар бидний хэрэглээнд нэвтрээд багагүй цаг хугацааг өнгөрүүлжээ. Энэ удаад DJI-ийн зүгээс хэрэглэгч ашиглахад гарт илүү барьцтай эргономик загварыг хөгжүүлснээс гадна 21.5 см урт сунах боломжтой загварыг гаргасан нь хамгийн том өөрчлөлт болжээ. Сунадаг гарны тусламжтай илүү олон өнцгөөс, илүү өргөн дүрсүүдийг авах боломжтой.

    Өмнөх загварын адил 2 төрлийн соронзтой утас тогтоогчтой тул гар утсаа дүрс тогтворжуулагч дээр богино хугацаанд байршуулан алдаж боломжгүй мөчүүдийг буулгах боломжтой.

    Шинээр гаргасан ShotGuide- ийн тусламжтай OM5 нь орчноо мэдрэн байгальд, гэртээ, далайн эрэг дээр, ресторанд хэрхэн дүрс буулгах талаар зөвлөмжүүдийг санал болгохоос гадна бэлдсэн загваруудын тусламжтай мэргэжлийн зураглаач адил чамин контентуудыг та өөрөө гаргахад тань туслах нь.

    Өнгөний хувьд Athens Gray (саарал), Sunset White ( шаргал цагаан) гэсэн 2 өнгөний сонсолттойгоос гадна нэмэлтээр 2 ширхэг лед гэрэлтэй утас тогтоогчийг (ОМ Fill Light Phone Clamp) худалдаанд гаргажээ.

    Сайжруулсан Active Track 4.0 функцийн тусламжтай хөдөлж буй биетийг алдалгүй дагах боломжтой тул та бичиж буй биетэд биш харин харагдах орчинд илүүтэйгээр анхаарлаа төвлөрүүлэх боломжтой. Түүнээс гадна CloneMe, Store Mode, Dynamic Zoom, Timelapse, SpinShot зэрэг ухаалаг функцүүдийн тусламжтай гайхалтай дүрсүүдийг буулгаарай.

Төстэй бараанууд

Үндсэн цэс

© 2022 Дижитал Молл ХХК