Энэхүү эрчүүдэд зориулсан лосион нь нар, салхи, агаарын бохирдлоос шалтгаалж гэмтсэн арьсыг тайвшруулан эрүүл, толигор болгохын зэрэгцээ тослогжилтийг тэнцвэржүүлж, арьсыг чийгшүүлнэ. Солонгосын Инже тосгоны хус модны шүүс, вита гиaлуроны хүчил гэх мэт гайхалтай орцоор бүтээгдсэн тул энэхүү эрчүүдэд зориулсан лосион нь нар, салхи, агаарын бохирдлоос шалтгаалж гэмтсэн арьсыг тайвшруулан эрүүл, толигор болгохын зэрэгцээ тослогжилтийг тэнцвэржүүлж, арьсыг чийгшүүлнэ.
Нүхжилтийн эсрэг: Ургамлын гаралтай 8 төрлийн орц найрлагыг агуулсан Tanine Complex хэмээх нүхжилтийн эсрэг патентлагдсан орц (усан үзмийн ханд, хаш модны навчны ханд, ногоон цайны ханд, туулайн бөөр модны ханд, chopi модны ханд) нь хэрэглэх явцад нүхжилтийг тэлэхээс сэргийлж, багасгаж байсан нь судалгаагаар батлагдсан юм.
Эмзэгшлийг бууруулах: Panthenol, Allantoin, болон DPG гэсэн орцууд нь гадаад орчноос эсвэл сахлаа өдөр бүр хуссанаас болж эмзэгшсэн арьсыг тайвшруулан сэргээх үйлчилгээтэй.
Голлох орц:
• Хус модны шүүс – Олон төрлийн ашигтай эрдэс бодис, 17 төрлийн амин хүчил, витамин, тэжээл болон уураг зэргийг өөртөө агуулдаг. Мөн молекулын хэмжээ нь жижиг байдаг учраас арьсанд илүү хурдан шингэх чадвартай байдаг.
• Аллантоин – Арьсыг тайвшруулж, нөхөн сэргээж, эсийн шинэчлэлийг дэмжиж идэвхжүүлдэг.
Бусад орц:
• Squalane – Бидний арьс байгалиасаа squalene хэмээх тосыг үйлдвэрлэдэг ч нас ахихын хэрээр үйлдвэржилт буурдаг. Тиймээс чидун жимс, дал мод зэргээс гарган авдаг ургамлын гаралтай squalane-ийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг болжээ. Squalane нь бидний арьсанд өөрийн мэт шингэж, зөөлрүүлж, чийгийг хадгалан, хамгаалах ханыг бэхжүүлдэг. Хэдийгээр тослог найрлага боловч нүх сүв бөглөдөггүй учраас батга гарамтгай арьсанд ч хэрэглэхэд боломжтой.