Itfer

Hydrating set Холимог болон тослог арьс

  • 0₮
Тоо ширхэг
  • Хүргэлтийн мэдээлэл

  • Тухайн өдрийн 11 цагаас өмнөх захиалгууд тухайн өдөртөө, 11 цагаас хойшхи захиалгууд маргааш өдөр хүргэгдэхийг анхаарна уу.

Барааны тухай

    Essence: Чийгшүүлэгч тонер болон эссенсийн давхар үйлчилгээтэй энэхүү бүтээгдэхүүн нь ядарсан арьсыг сэргээж, чийгшүүлэхээс гадна бага зэрэг хүчиллэг буюу Low pH шингэн учраас өмнө нь хүчтэй угаагч хэрэглэсэн ч арьсны pH-г тэнцвэржүүлдэг учир дараагийн шатны бүтээгдэхүүнийг арьс бүрэн хүлээж авахад бэлдэж өгдөг. Мөн 2%-ийн niacinamide-г агуулдаг учраас арьсны хэт тослогжилт буюу себум үйлдвэрлэлийг багасгаж, нүхийг агшаахад тусалдаг. Найрлагад агуулагдаж буй 5 төрлийн гиалуроны хүчил нь тул арьсанд чийгшил өгч, витамин Е болон пантенол орц нь арьсны гадна давхаргыг бэхжүүлэхэд тусалдаг.

    Хэмжээ: 100мл

    Emulsion: Бүтээгдэхүүний 90%-аас дээш найрлага нь байгалийн гаралтай бөгөөд төрөл бүрийн витаминаар баялаг хибискус цэцгийн ханд, үрчлээг тэнийлгэж, арьсыг залуужуулдаг цагаан уул цэцгийн ханд, үрэвсэл болон улайлт псориазыг намжаадаг турмерикийн ханд гэх мэт шинэлэг бас үр дүнтэй орцуудыг агуулсан. Үүнээс гадна нүхжилтийг багасгаж, үрэвсэлт батгатай тэмцдэг Niacinamide 2%, мөн 5 төрлийн гиалуроны хүчил гэх мэт өндөр үр дүнтэй орцуудыг агуулсан шилдэг чийгшүүлэгч бүтээгдэхүүн юм. Арьсыг тослогтуулахгүйгээр арьсанд хурдан шингэж, гайхалтай чийгшүүлж, тэжээл өгөхөөс гадна тууштай хэрэглэхэд хялгасан үрчлээ болон нүхжилтийн асуудлыг мөн давхар шийддэг.

    Хэмжээ: 100мл

    Хэрэглэх заавар:
    Essence: Өглөө, оройд арьсаа цэвэрлэсний дараа чийгшүүлэгч тонер болон эссенсний шатанд хэрэглэнэ. Нүүр болон хүзүүндээ жигд түрхэн шингээж өгнө. Том савлагаатай учир удаан хэрэглэгдэнэ.
    Emsulsion: Өглөө, оройд нүүрээ цэвэрлэж, тонер, эссенс, бусад серум, ампул зэргээ хэрэглэсний дараа, чийг түгжигч тосны өмнөх шатанд 2-3 дуслыг авч нүүрэндээ жигд түрхэнэ.
     

Төстэй бараанууд

Үндсэн цэс

© 2022 Дижитал Молл ХХК