Хамрын хар батгыг цэвэрлэн нүхжилт агшаах 2 шатлалтай маск. Нэгдүгээр шатны маск нь бохирдол болон илүүдэл тослог, хар батгыг хайлуулах гуужуулах үйлчилгээтэй LHA, PHA найрлагууд агуулсан бөгөөд эмзэг арьсыг цочроохгүйгээр маш зөөлнөөр гуужуулна. Хоёрдугаар шатны усан гэлэн бүтэцтэй маскийг Pine Cica Active™ буюу нарс модны навчийн ханд, ургамлын глико-уураг болон 5 төрлийн сентилла ургамлын хандаар баяжуулсан учраас нөхөн сэргээх хурдыг нь нэмэгдүүлнэ.
Голлох орц:
• Pinus Densiflora Leaf Extract – Нарс мод нь антиоксидант чанар өндөртэй ба хүнсний бүтээгдэхүүнээр түгээмэл ашиглагддаг. Биеийн архаг үрэвсэл болон зүрх, судасны өвчлөлд үр дүнтэй байдаг хэмээн Солонгосын уламжлалт анагаах ухаанд тэмдэглэгдсэн байдаг. Харин арьс арчилгаанд арьсны уян хатан байдлыг нэмж, эмзэгшил дарж тайвшруулан хөгшрөлтийн эсрэг үр дүн үзүүлэх ба үрэвсэл, бактерийн эсрэг ч мөн адил өндөр үр дүн үзүүлдэг байна.
• Capryloyl Salicylic Acid (LHA) – Энэхүү хүчлийн гуужуулагч орц нь маш хөнгөн гуужуулж, нүх сүв бөглөрөхөөс сэргийлнэ. Мөн хялгасан үрчлээ, нөсөө толбыг бүдгэрүүлэх нэмэлт үйлчилгээтэй байдаг.
• Gluconolactone (PHA) – Арьсанд цочрол өгөхгүйгээр зөөлөн гуужуулах найрлага.
• Witch Hazel ханд – Модноос гаргаж авдаг ханд ба арьсыг тайвшруулах, тослог хянах, нүхжилтийг агшаах үйлчилгээтэй.
Бусад орц:
• Panthenol – Үс болон арьсны арчилгаанд аль алинд нь хэрэглэгддэг, зөөлрүүлэгч, чийгшүүлэгч үйлдэлтэй энэхүү В амин дэм нь бүх төрлийн арьсанд, ялангуяа хуурайшсан эмзэгшсэн арьсанд тохиромжтой. Ус, чийг татагч (humectant) болон чийг түгжигчийн үүргийг зэрэг гүйцэтгэж, арьсны чийгийн хамгаалах ханыг сайжруулдаг.