Найрлагадаа Сентилла азиатика, Ретинол, Витамин Ц, Е оруулсан энэхүү бие угаагч нь микро хөөсөөр арьсны нүх сүв бүрд хүрч сайн цэвэрлэх давуу талтай. Угаасны дараа арьс таталдуулахгүй Бохирдлыг цэвэрлэнэ Арьсны уян хатан байдлыг дэмжиж, чийгшүүлнэ Өнгийг сэргээнэ Чийг тослогийн тэнцвэрийг хадгална Голлох орц: Centella Asiatica Extract 4.7% - Амин хүчил, амин дэм, антиоксидантаар баялаг сентелла нь үрэвсэл, улайлтыг намжааж, гэмтсэн арьсыг эдгээж нөхөн сэргээдэг. Ретинол – Энэ бол ретинойдын сул хэлбэр бөгөөд коллаген боловсруулалт, эсийн шинэчлэлийг дэмжсэнээр үрчлээ багасаж, үрэвсэл дарагдахаас гадна тослогжилт багасдаг. Ретинол нь молекулын бүтцийн хувьд ретинойдоос ялгаатай учир арай удаан, аажмаар нөлөөлдөг ч хоёулаа retinoic acid болж хувиран, ижил үр дүнг үзүүлдэг. Цэвэр Витамин Ц – Чөлөөт радикалын эсрэг тэмцдэг хүчтэй антиоксидант бөгөөд үрчлээг багасгах, нөсөө толбо бүдгэрүүлэх, цайруулах гэх мэт маш олон төрлийн давуу талтай. Бусад орц: Жижиг молекултай коллаген – Aрьсны илүү гүн рүү шингэж, хялгасан үрчлээг тэнийлгэж, хуурайшиж, насжиж буй арьсыг сэргээнэ.