Wristwatch by Ted Baker London
Brand logo

Kentro

Ухаалаг хуян тараагч -

  • 0₮
Тоо ширхэг
  • Хүргэгдэх боломжтой

  • 24 цагийн дотор хүргэгдэнэ.
Барааны тухай
  • Энэхүү аппарат нь нам давтамжит электрон гүйдлээр зангирсан булчинг суллан цусны эргэлт сайжруулах, өвдөлт намдаах, хүзүү мөрийг амраан тайвшруулах үйлдэлтэй. Уг бүтээгдэхүүн нь цахилгаан дамжуулагч аппарат, электрон наалт, баттарейнээс бүрдэнэ.

  • 3 төрлийн / ердийн, цохих, холимог / массажны үйлдэлтэй
  • 0-12 хүртэлх хэмжээнд тохируулан хэрэглэх боломжтой
  • Зөөврийн бөгөөд авч явахад авсаархан.
  • Хэрэглэх заавар

  • Хэрэглэхээс өмнө массаж хийх биеийн хэсгийг цэвэрлэх шаардлагатай.
  • Дээд хэсгийн цэнхэр наалтыг салгана.
  • Ухаалаг хуян тараагчийн электрон наалтыг зориулалтын хэсэгт байрлуулан агаар оруулахгүйгээр наана.
  • Аппаратыг хүзүү мөрний хэсэгт байрлуулан асаах товчлуур дээр даран ажиллуулна.Электрон наалт биед гүйцэт наалдсан байх ёстой бөгөөд /+/ болон /-/ товчлуур дээр даран массажны хүчийг өөрт тохируулан 0-12 хүртэл ихэсгэж багасгана. Массажны төрлийг солихдоо /+/ товчлуур дээр удаан дарах ба дохио дуугарахад горим солигдоно.
  • Хэрэглэж дуусаад биенээс аппаратыг салган бохирдлоос сэргийлэн хамгаалалтын наалтыг наана. Ухаалаг хуян тараагчийг асаахад массажны хүч 0-с эхлэх ба аажмаар нэмэгдэж 15 минут ажиллаад унтрах горимтой . Мөн электрон наалт нь биенээс салсан тохиолдолд 3 секунд тутам дохио өгөн 30 сек дараа өөрөө унтарна.
  • Цэвэрлэх, хадгалах

  • Аппаратны эх бие бохирдсон бол хуурай алчуураар арчиж цэвэрлэнэ.
  • Электрон наалтны гадаргууг тоос, тосорхог бодис, наалдамхай зүйлтэй хүрэлцэхээс сэргийлж байх хэрэгтэй ба ингэж бохирдсоноор наалдамхай чанар нь алдагдана. Хэрэв электрон наалтны гадаргуу нь бохирдсон бол цэвэр усаар цэвэрлэж хатаана.
  • Хүүхдээс хол хадгална, нарны тусгал, өндөр температуртай болон чийгтэй газар хадгалж болохгүй.
  • Электрон наалт

    Электрон наалт нь амьд биетэд хоргүй ба дахин ашиглагддаг материал тул наалдамхай чанар буурах үед бага зэрэг ус хүргэх эсвэл спиртээр арчин наалдамхай чанарыг нэмэгдүүлэх боломжтой. Электрон наалтыг цаас болон даавуугаар арчин гэмтээж болохгүй. Доорх тохиолдлуудад электрон наалтыг шинээр солих шаарлагатай. Үүнд:

  • Олон удаагийн цэвэрлэгээнээс үүдэн наалдамхай чанар сэргэхгүйгээр муудах
  • 60-80 удаа наалтыг хэрэглэсний дараа наалдамхай чанар муудах
  • Анхааруулга

    Эмнэлгийн бусад электрон төхөөрөмжтэй хавсарч хэрэглэж болохгүй. Жишээ нь: зүрхний талст, хиймэл зүрх болон уушги, зүрхний бичлэгийн аппарат гэх мэт. Эдгээр төхөөрөмжтэй хавсарч хэрэглэх нь маш аюултай. Хэрвээ хэрэглэгч нь өндөр давтамжтай мэс заслын төхөөрөмжийн ойролцоо уг бүтээгдэхүүнийг хэрэглэвэл дамжуулагч шатаж, бүтээгдэхүүн эвдэрнэ. Хэрэв бүтээгдэхүүний богино долгионы төхөөрөмжийн хажууд (1 метр) хэрэглэх нь бүтээгдэхүүний давтамж, гүйдэлд нөлөөлөх боломжтой. Электрон наалтыг цээжин биеийн хавьцаа хэрэглэх нь зүрхний фибрилляци үүсгэх эрсдэлтэй тул зүрхэн тус газар хэрэглэхийг хориглоно.

    Бүтээгдэхүүнийг дараах хүмүүс хэрэглэж болохгүй. Үүнд:

  • Зүрх-судасны өвчтэй (зүрхний хэм алдагдах болон бусад)
  • Хавдартай
  • Арьсны өвчтэй
  • Хэт эмзэг арьстай
  • Ханиад болон халуунтай
  • Бусад хүнд өвчтэй
  • Хүүхэд
  • Жирэмсэн хүн
  • Уг бүтээгдэхүүнийг хэрэглэх үед тухгүй мэдрэмж иөрж байгаа бол даруй хэрэглэхээ болино.

    Электрон наалтыг салгах гэж байгаа бол аппаратыг унтраасны дараа салгана уу.

    Хэрэглэхээс өмнө металл зүйл электрон наалттай хүрэлцэхээр байгааа эсэхийг нягтална уу. (Хүзүүний зүүлт, бугуйвч гэх мэт)

    Аппаратыг зүрх, толгой, хүзүү, бэлэг эрхтэн болон арьс гэмтсэн хэсэг дээр хэрэглэхийг хориглоно.

    Энэхүү бүтээгдэхүүнийг хэт халуун, шатамхай, электросоронзон цацрагтай болон чийгтэй газар хэрэглэж болохгүй.

    Усанд орох, хөлрөх, машин барих болон унтаж байхдаа хэрэглэж болохгүй.

    Биеийн аль нэг хэсэгтээ хэт удаан тавьж болохгүй.

    Энэхүү бүтээгдэхүүнийг мэргэжлийн бус хүнээр засуулах, задлаж болохгүй.

    Тогонд цохиулах аюултай.

    Баталгаат хугацаа 12 сар

Төстэй барааанууд

Үндсэн цэс

© 2021 Дижитал Молл ХХК