Roundlab
Хүргэлтийн мэдээлэл
Хүргэлт
Докдо арлын далайн ус болон 74 төрлийн эрдэс бодисыг өөртөө агуулсан энэхүү тонер нь арьсыг гайхалтай чийгшүүлж, тослогийг тэнцвэржүүлнэ. 1025 DOKDO Тонер нь цэнгэг устайгаараа алдартай Ulleung-do арлын ойролцоох магнез, кальц, цайр гэх мэт 72 төрлийн минералаар баялаг далайн гүний усыг nano-filtration film хэмээх патенттай технологиор цэвэршүүлэн найрлагадаа багтааснаараа алдартай.
Үүн дээрээ HATCHING EX 07 хэмээх Кангвонду мужид тусгайлан ургуулдаг органик чихрийн нишингэ болон Protease энзим гуужуулагч нэгдлийг агуулсан учраас арьсны илүүдэл тослог, өнгөн хэсэг дээрх үхэжсэн кератин зэргийг маш зөөлхөнөөр гуужуулж, арьсны өнгөн хэсгийг толигор болгох үйлчилгээтэй юм. Энэхүү нэгдэл нь арьсны pH төвшинг тэнцвэржүүлж өгөхөд тусалдаг.
Нэмэлтээр Carrageenan хэмээх арьсыг гаднаас цочроогчдоос хамгаалдаг далайн замагны ханд, Betaine, Panthenol, Allantoin гэх мэт супер чийгшүүлэгчдийг агуулсан тул чийг дутмагшилтай арьсанд тохирно.
Хэрэглэх заавар: – Өдөр тутамд хэрэглэхдээ зохих хэмжээг хөвөнд шингээн нүүрээ бүхэлд нь арчина.
– Mөн зарим тохиолдолд 7-skin аргачлалаар тохирох хэмжээг алган дээрээ авч, хэд хэдэн удаа давхарлаж хэрэглэх боломжтой.
– Хэт ядарч, арьс тань эмзэгшсэн санагдвал тонерийн тусгай хөвөнд шингээж, арьсан дээрээ 5-10 минутын турш байлгавал арьс хурдан хугацаанд амарч, тайвширна. Нэг үгээр хэлэхэд чийгшүүлэгч маск маягаар хэрэглэх боломжтой.
© 2022 Дижитал Молл ХХК