“БАНАНА” ОНЛАЙН ДЭЛГҮҮРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Удиртгал

Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид “Үйлчилгээний нөхцөл” гэх) нь нэг талаас онлайн худалдан авалт хийж буй хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч”, “Та” гэх) болон “Дижитал Молл” ХХК (цаашид “Банана онлайн дэлгүүр” эсхүл “Бид” гэх) нар /цаашид “Талууд” гэх/-ын хооронд үүсэх Хэрэглэгч Цахим модульд нэвтрэх, бүртгүүлэх, бүртгэл дээрээ үндэслэн үйлчилгээ авах, бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийх (цаашид “Үйлчилгээ” гэх)-тэй холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

Нийтлэг үндэслэл

  1. Хэрэгжих журам
    • Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Хэрэглэгч Үйлчилгээ авахынхаа өмнө уншиж танилцсаны үндсэн дээр хүлээн зөвшөөрч “Зөвшөөрөв” товч дарснаар хэрэгжинэ.
  2. Хэрэгжилтэнд хяналт тавих
    • Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Банана онлайн дэлгүүр болон Хэрэглэгч хамтран хяналт тавина.

Нэр томьёо

  1. Нэр томьёоны тайлбар
    • “Онлайн худалдааны цахим модуль” /цаашид “Цахим модуль” гэх/ гэж бараа бүтээгдэхүүний мэдээлэл байршиж, Хэрэглэгч өөрийн Хувийн бүртгэл үүсгэсний үндсэн дээр худалдан авалт хийх болон бусад үйлчилгээ авах боломжтой Аппликейшн доторх Дижитал Молл ХХК-ийн модулийг;
    • “Сагс” гэж Хэрэглэгч Цахим модуль дээр буй бараа бүтээгдэхүүний мэдээлэлтэй танилцсаны үндсэн дээр худалдан авахаар сонгох үед Хэрэглэгчийн худалдан авахаар сонгосон бараа бүтээгдэхүүнүүдийг нэгтгэн байршуулж буй хэрэгслийг;
    • “Захиалга” гэж Хэрэглэгч худалдан авахаар сонгон сагсанд байршуулсан бараа бүтээгдэхүүний төлбөр төлснийг;
    • “Захиалгын мэдээлэл” гэж Хэрэглэгчийн захиалгатай холбоотой барааны нэр, төрөл, өнгө, хэмжээ, тоо ширхэг, үнэ, хүргэлтийн хаяг (үүгээр хязгаарлагдахгүй) зэрэг мэдээллийг;
    • “Захиалга цуцлах” гэж Захиалга баталгаажсанаас хойш бараа бүтээгдэхүүнийг Тээвэрлэгчид хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд Үйлчилгээний нөхцөлийн 10-д заасан үндэслэлээр Захиалга цуцалж буй үйлдлийг;
    • “Бараа бүтээгдэхүүн буцаах” гэж Захиалга хүлээн авах болон хүлээн авсны дараах хугацаанд Үйлчилгээний нөхцөлийн 14.5, 15, 16-д заасан үндэслэлээр буцааж буй Хэрэглэгчийн үйлдлийг;
    • “Хувийн бүртгэл” гэж Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн 17.1-д заасан мэдээллийг Цахим модульд бүртгүүлснээр Хэрэглэгчийн нэр дээр үүсэх худалдан авалт хийх эрх үүсгэж буй бүртгэлийг;
    • “Тээвэрлэгч” гэж Хэрэглэгчийн баталгаажуулсан Захиалгыг түүний өгсөн хаягийн дагуу хүргэж өгөх үүргийг хүлээж буй этгээдийг;
    • “Бараа бүтээгдэхүүний үнэ” гэж нэмэгдсэн өртгийн албан татвар (цаашид “НӨАТ” гэх) нэмэгдсэн бараа бүтээгдэхүүний эцсийн жижиглэн худалдаалах үнийг;
    • “Хүргэлтийн хөлс” гэж Захиалгыг Хэрэглэгчийн өгсөн хаягт хүргэхтэй холбоотой Үйлчилгээний нөхцөлийн 13-р зүйлд заасан хөлсийг;
    • “Захиалгын нийт үнийн дүн” эсхүл “Нийт төлбөр” гэж Хэрэглэгчийн өгсөн Захиалгатай холбоотойгоор Банана онлайн дэлгүүрт төлбөл зохих нийт үнийн дүн буюу Үйлчилгээний нөхцөлийн 9.1-д заасан төлбөр болон 13-р зүйлд заасан Хүргэлтийн хөлсийн нийлбэрийг;
    • “Хүргэлтэд гарахаас өмнө” гэж Захиалгыг баталгаажуулснаас хойш Тээвэрлэгчид Захиалгыг хүлээлгэн өгөх хүртэл үеийг;
    • “Доголдол” гэж бараа бүтээгдэхүүний биет байдлын болон эрхийн доголдлыг;
    • “Аппликейшн” гэж Цахим модулыг өөртөө багтаасан “LendMN” эсхүл “SuperUp” нэртэй программ хангамжийг;
    • “Зөвшөөрөх үйлдэл” гэж Хэрэглэгч Банана онлайн дэлгүүрт хандан Захиалга баталгаажуулах, өөрийн мэдээллийг үнэн зөв гэдгийг батлах, холбогдох бусад үйлдлийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлэхийн тулд Цахим модульд хийж буй Хэрэглэгчийн үйлдлийг.

Бүртгэл

  1. Үйлчилгээ авах үндэслэл
    • Үйлчилгээний нөхцөлийн 3.4-д заасан Хувийн бүртгэл хийгдсэнээр Хэрэглэгч Банана онлайн дэлгүүрийг ашиглах бүрэн эрх үүснэ.
  2. Насны хязгаар
    • Хэрэглэгч нь 16 насанд хүрсэн байх ёстой бөгөөд 16 насанд хүрээгүй этгээд Хэрэглэгч болохыг хориглоно.
    • Банана онлайн дэлгүүр нь бүртгэгдэж буй Хэрэглэгчийг 16 нас хүрсэн эсэхийг биечлэн шалгах боломжгүй тул Хэрэглэгч Зөвшөөрөх үйлдлээр баталгаажуулснаар түүнийг 16 нас хүрсэн этгээд гэж Банана онлайн дэлгүүр үзнэ.
    • 16-аас доош насны этгээдийг Хувийн бүртгэл үүсгэж буй тохиолдолд өөрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс зөвшөөрөл авах үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хохирол, гэм хорыг тухайн гэм буруутай Хэрэглэгч бие даан хариуцна.
    • Цахим модульд мэдээлэл нь байршсан зарим бараа бүтээгдэхүүнийг захиалан авах насны доод хязгаар нь холбогдох хууль тогтоомжийн дагуу 21 нас байна. Хэрэглэгч 21 нас хүрсэн гэдгээ Зөвшөөрөх үйлдлээр баталгаажуулсны үндсэн дээр тухайн бараа бүтээгдэхүүнийг захиалан авах үүрэгтэй.
    • Банана онлайн дэлгүүр нь Хэрэглэгчийг 21 нас хүрсэн эсэхийг биечлэн шалгах боломжгүй тул Хэрэглэгчийн хийсэн Зөвшөөрөх үйлдлийг үндэслэн түүнийг 21 нас хүрсэн этгээд гэж үзнэ. 21 нас хүрээгүй хэрэлэгч Зөвшөөрөх үйлдлээр дамжуулан Захиалга хийснээс үүдэн гарах аливаа хохирол, гэм хорыг тухайн гэм буруутай Хэрэглэгч бие даан хариуцна.
  3. Бүртгэл хувийн байх
    • Хэрэглэгч нь зөвхөн өөрийн бүртгүүлсэн Хувийн бүртгэлээрээ дамжуулан Цахим модулийг ашиглана.
    • Хэрэглэгч нь өөрийн Хувийн бүртгэлтэй холбоотой мэдээллийн нууцаа чандлан хамгаалах, гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх үүрэгтэй.
    • Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 6.2-т заасан үүргээ зөрчсөнөөс өөрт нь болон гуравдагч этгээдэд учирсан хохирол, гэм хорыг Банана онлайн дэлгүүр хариуцахгүй бөгөөд Банана онлайн дэлгүүрт учирсан хохирол, гэм хорыг Хэрэглэгч хариуцан арилгах үүрэгтэй.
  4. Хувийн бүртгэл үүсгэх
    • Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 17.1-д заасан мэдээллүүдийг бүрэн оруулсан, эсхүл Аппликейшнд холбогдох үйлдлийг хийсний үндсэн дээр Банана онлайн дэлгүүрт дамжуулахыг зөвшөөрснөөр Хувийн бүртгэл үүсгэх боломжтой бөгөөд өөрийн мэдээллийн үнэн зөвийг Хэрэглэгч бие даан хариуцна.
    • Хэрэглэгч Хувийн бүртгэлийн мэдээлэл алдаатай, буруу байсны улмаас Банана онлайн дэлгүүр болон гуравдагч этгээдэд учирсан аливаа хохирол, гэм хорыг Хэрэглэгч бие даан хариуцан арилгах үүрэгтэй.

Захиалга

  1. Захиалга өгөх
    • Хэрэглэгч нь Захиалгаа хоногийн 24 цагийн хугацаанд хэдийд ч хийх боломжтой байна.
    • Хэрэглэгч Захиалга хийхдээ Банана онлайн дэлгүүрийн санал болгож буй бараа бүтээгдэхүүний мэдээлэлтэй сайн танилцаж, тухайн бараа бүтээгдэхүүн дотроос сонголт хийж, тус сонгосон бараа бүтээгдэхүүнээ Сагсанд хийх замаар Захиалга хийнэ.
    • Хэрэглэгч нь нэг Захиалгаар хэд хэдэн бараа бүтээгдэхүүн захиалж болно.
  2. Захиалга баталгаажих
    • Хэрэглэгч Захиалга хийн Аппликейшнаар дамжуулан өөрийн захиалсан бараа, бүтээгдэхүүний төлбөр төлөгдсөн тохиолдолд Захиалга баталгаажна.
    • Хэрэглэгч нь Захиалгаа баталгаажуулахын өмнө Захиалгын мэдээлэл зөв байгаа эсэхийг нягталж шалгах үүрэгтэй.
    • Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлийн 9.2-д заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Захиалгаа буруу хийж, баталгаажуулсан бол бараа бүтээгдэхүүн буцаах (Хэрэглэгчийн өгсөн хаягт хүргэх болон буцааж Банана онлайн дэлгүүрт хүргэх)-тай холбоотой Хүргэлтийн хөлсийг бүрэн хариуцна.
    • Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа харилцан адилгүй байх боломжтой. Хэрэв Хэрэглэгчийн захиалсан бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь Хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, Захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно. 
  1. Захиалга цуцлах
    • Банана онлайн дэлгүүрийн зүгээс дараах тохиолдолд Захиалгыг цуцлах эрхтэй:
      • Хэрэглэгч Нийт төлбөрөө төлж Захиалгаа баталгаажуулаагүй;
      • Цахим модульд байрлуулсан бараа бүтээгдэхүүний үнэ буруу тавигдсан;
      • Хэрэглэгч Нийт төлбөрийг дутуу, эсхүл буруу шилжүүлсэн;
      • Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдах боломжгүй болсон /дууссан, гэмтэлтэй бараа үлдсэн гэх мэт/;
      • Бидэнд Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг цааш нь дамжуулан зардаг байж болзошгүй гэх эргэлзээ төрсөн;
      • Үйлчилгээний нөхцөлийн 23.1-д заасан давагдашгүй хүчин зүйл үүссэн үед Бидний зүгээс захиалгыг гүйцэтгэх боломжгүй болсон;
      • Хувийн бүртгэл, Захиалга өгөх мэдээллийг буруу, дутуу, худлаа бөглөсөн.
    • Хэрэглэгчийн зүгээс дараах тохиолдолд захиалгыг цуцлах эрхтэй:
      • Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн 9.1-д заасны дагуу Нийт төлбөрөө төлж Захиалгаа баталгаажуулаагүй үед;
      • Хэрэглэгч Нийт төлбөр төлж Захиалгаа баталгаажуулсны дараа, бараа бүтээгдэхүүн Хүргэлтэд гарахаас өмнө Банана онлайн дэлгүүрт мэдэгдсэн.
      • Хэрэв худалдан авсан бараа хүргэлтэд гарсан тохиолдолд худалдан авалтыг цуцлах бус “буцаах” боломжтой. Энэ тохиолдолд Хүргэлтийн хөлс болон буцаалттай холбогдон гарсан зардлыг Хэрэглэгч хариуцна.
    • Хэрэглэгчийн Захиалга баталгаажсаны дараа Үйлчидлгээний нөхцөлийн 10.1.2-10.1.7 болон 10.2.2-т заасны дагуу цуцлагдсан бол төлбөрийг Хэрэглэгчийн Аппликейшн дахь Цахим хэтэвчийн данс эсхүл түүний банкин дахь дансанд 100 хувь буцаан шилжүүлнэ.
    • Банана онлайн дэлгүүр нь Үйлчилгээний нөхцөлийн 10.1, 10.2.1-д заасан үндэслэлээр Захиалгыг хэдийд ч цуцлах эрхтэй.
    • Хэрэглэгч нь 10.2.2-д заасан үндэслэлээр Захиалгаа цуцлах бол Захиалга цуцлах тухай хүсэлтийг зөвхөн Захиалга Хүргэлтэд гарахаас өмнө гаргах эрхтэй.
    • Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлийн 10.5-д заасны дагуу Захиалга цуцлах тухай хүсэлт гаргахдаа Банана онлайн дэлгүүрийн 77774080 дугаарын утсаар мэдэгдэх үүрэгтэй.

Хүргэлт

  1. Хүргэлтийн хуваарь
    • Хэрэглэгч Захиалгыг баталгаажуулснаас хойш Банана онлайн дэлгүүр нь Захиалгыг нэн даруй Тээвэрлэгчид хүлээлгэн өгнө.
    • Хэрэглэгч Захиалгаа хүргэлтгүй захиалсан тохиолдолд захиалсан бараа бүтээгдэхүүн нь бэлэн болсны дараа Хэрэглэгч өөрийн биеэр ирж захиалсан бараа, бүтээгдэхүүнээ авах үүрэгтэй.
    • Хэрэглэгчийн Захиалга хүргүүлэх хаяг нь Үйлчилгээний нөхцөлийн 12.1-д заасан хүргэлтийн хязгаар дотор бол:
      • Захиалга баталгаажсанаас хойш 24-48 цагийн дотор хүргэлт хийнэ.
      • Амралтын өдрүүд /ням гараг, бүх нийтийн амралтын өдөр/-д Захиалгаа баталгаажуулсан бол уг Захиалгын баталгаажуулалтыг дараагийн ажлын өдрийн Захиалга руу шилжүүлж тооцно.
      • Зарим бараа бүтээгдэхүүнийг холбогдох хууль, тогтоомжид заасан өдөр болон цагийн хязгаарлалтын хүрээнд багтаан хүргэнэ.
    • Банана онлайн дэлгүүр нь бараа бүтээгдэхүүний жин, овор хэмжээ болон Захиалга хүргэх байршлын хол зэрэг нөхцөлөөс шалтгаалан Үйлчилгээний нөхцөлийн 11.3-д заасан хүргэлтийн хугацааг хойшлуулж болно.
  2. Хүргэлтийн хязгаар
    • А бүс буюу дараах цэгүүдээр хязгаарлан хот доторх хүргэлт хийгдэнэ. Үүнд:
      • 32-ийн тойрог
      • Ботаник
      • Зайсан
      • Таван шар
  1. Хүргэлтийн хөлс
    • А бүс дотор 30,000 (гучин мянга) төгрөгтэй тэнцүү буюу түүнээс дээш үнийн дүн бүхий худалдан авалт хийсэн тохиолдолд үнэгүй.
    • 29,999 (хорин есөн мянга есөн зуун ерэн ес) төгрөгтэй тэнцүү буюу түүнээс доош үнийн дүн бүхий худалдан авалт хийсэн тохиолдолд Хүргэлтийн хөлс нь дараах байдлаар тооцогдоно:
      • Жижиг хэмжээтэй бараа бүтээгдэхүүн /урт, өргөн, өндрийн нийлбэр нь 120 см дотор, жин нь 10 кг-аас доош/ бол 3,500 (гурван мянга таван зуу) төгрөг;
      • Дунд хэмжээтэй бараа бүтээгдэхүүн /урт, өргөн, өндрийн нийлбэр нь 120-140 см хооронд, жин нь 10-20 кг хооронд/ бол 5,500 (таван мянга таван зуу) төгрөг;
      • Том хэмжээтэй бараа бүтээгдэхүүн /урт, өргөн, өндрийн нийлбэр нь 140 см-ээс дээш, жин нь 21-30 кг хооронд/ бол 7,700 (долоон мянга долоон зуу) төгрөг.
    • Хэрэглэгч шуурхай хүргэлтийн үйлчилгээгээр бараа бүтээгдэхүүнийг хүргүүлж байгаа тохиолдолд хүргэлтийн хөлс нь дараах байдлаар тооцогдоно:
      • Жижиг хэмжээтэй бараа бүтээгдэхүүн /урт, өргөн, өндрийн нийлбэр нь 120 см дотор, жин нь 10 кг-аас доош/ бол 11,000 (арван нэгэн мянга) төгрөг;
      • Дунд хэмжээтэй бараа бүтээгдэхүүн /урт, өргөн, өндрийн нийлбэр нь 120-140 см хооронд, жин нь 10-20 кг хооронд/ бол 13,200 (таван мянга таван зуу) төгрөг;
      • Том хэмжээтэй бараа бүтээгдэхүүн /урт, өргөн, өндрийн нийлбэр нь 141-160 см хооронд, жин нь 21-30 кг хооронд/ бол 15,400 (арван таван мянга дөрвөн зуу) төгрөг.
    • Хэрэв Захиалгын бараа бүтээгдэхүүн нь гэмтэх магадлал өндөр эд зүйл, жин овор ихтэй эд зүйл байвал Үйлчилгээний нөхцөлийн 13.2, 13.3-д заасан үнийн дүн дээр дараах нэмэгдэл төлбөр нэмэгдэж тооцогдоно:
      • Хэрэв бараа бүтээгдэхүүн нь гэмтэх магадлал өндөр эд зүйл бол Үйлчилгээний нөхцөлийн 13.2, эсхүл 13.3-д заасан Захиалгын бараа бүтээгдэхүүний хүргэлтийн хөлсийн 80 хувь;
      • Хэрэв бараа бүтээгдэхүүн нь жин, овор хэмжээ ихтэй буюу урт, өргөн, өндрийн нийлбэр нь 160 см-ээс дээш, эсхүл жин нь 30 кг-аас дээш бол Үйлчилгээний нөхцөлийн 13.2, эсхүл 13.3-д заасан Захиалгын бараа бүтээгдэхүүний хүргэлтийн хөлсийн 50 хувь.
    • Хэрэв Захиалгын бараа бүтээгдэхүүний жин нь 30 кг-аас дээш бол Үйлчилгээний нөхцөлийн 13.2, эсхүл 13.3-д заасан Захиалгын бараа бүтээгдэхүүний хүргэлтийн хөлс, 13.4.2-д заасан нэмэгдэл төлбөрийн нийлбэр дүн дээр 30 кг-аас дээш 5 кг тутамд 2,200 (хоёр мянга хоёр зуу) төгрөг нэмэгдэнэ.
    • Гурав болон түүнээс дээш хүргэх оролдлого болон Хэрэглэгчийн заасан өөр хаяг, газарт Бараа бүтээгдэхүүнийг хүргэсэн тохиолдолд шинэ хүргэлт эхэлсэнд тооцон төлбөрийг үндсэн үнээр нэмж авна. Гурав дахь хүргэлтийн төлбөр болох 3500₮ - ийг Хэрэглэгч бэлнээр Тээвэрлэгчид хүлээлгэн өгнө.
  2. Хүлээж авах
    • Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа /маш тодорхой/ үнэн зөв бөглөх үүрэгтэй ба буруу мэдээллээс болж үүдэн гарах аливаа гэм хор, хохирлыг Хэрэглэгч хариуцна.
    • Хэрэглэгч хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, өөрийн Хувийн мэдээлэлд заасан, эсхүл Захиалга хийх үед Цахим модульд оруулсан хаяг дээрээ байх үүрэгтэй.
    • Хэрэв Хэрэглэгч өөрөө Захиалгаа хүлээн авах боломжгүй бол Хэрэглэгчийг төлөөлөн Захиалга хүлээн авах этгээдийн мэдээллийг Банана онлайн дэлгүүрийн 77774080 дугаарын утсанд мэдэгдэнэ.
    • Үйлчилгээний нөхцөлийн 14.3-д заасан этгээдэд Захиалгыг хүлээлгэн өгснийг Захиалга хүргэсэнд тооцно.
    • Хэрэглэгч болон түүний оронд Захиалга хүлээн авах этгээд нь Захиалга хүлээн авахдаа бичиг баримтаа Тээвэрлэгчид шалгуулсны үндсэн дээр Захиалгаа хүлээн авах үүрэгтэй. Хэрэв Үйлчилгээний нөхцөлийн 5.4-т заасны дагуу Захиалга хийсэн бол тухайн Хэрэглэгч зөвхөн өөрийн бичиг баримтаа Тээвэрлэгчид шалгуулах үүрэгтэй. Хэрэглэгч энэ үүргээ биелүүлээгүй бол Банана онлайн дэлгүүр Захиалгыг буцаах эрхтэй.
    • Хэрэглэгч Захиалгыг Тээвэрлэгчийн дэргэд бүрэн бүтэн байдал, тоо ширхэг, Захиалгын мэдээллийн дагуу байгаа эсэхийг шалган хүлээж авах үүрэгтэй ба бараа бүтээгдэхүүн гэмтсэн /урагдсан, цоорсон/, эвдэрсэн тохиолдолд Хэрэглэгч Захиалсан бараа бүтээгдэхүүнийг солиулах, эсхүл буцааж болно.
    • Үйлчилгээний нөхцөлийн 14.6-д заасан үндэслэлээр Захиалгыг буцааж байгаатай болон хүргэлттэй холбоотой бусад асуудалд Банана онлайн дэлгүүр хариуцлага хүлээнэ.
    • Хэрэглэгч Захиалгыг шалгаж Захиалгын дагуу, бүрэн бүтэн байна гэж үзвэл хүлээн авахдаа хүргэлтийн маягт дээр гарын үсэг зуран баталгаажуулна.
    • Хүргэлтийн явцад бараа, бүтээгдэхүүн гэмтсэн тохиолдолд Хэрэглэгч хүргэлтийн бараа, бүтээгдэхүүнийг буцаах эрхтэй. Хүргэлт хүлээн авах баримт дээр бараа, бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй шалтгааныг тодорхой бичиж өгнө.
    • Бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авах баримтад Хэрэглэгч гарын үсгээ зурж, бараа, бүтээгдэхүүнийг хүлээж авсан тохиолдолд Хэрэглэгчид бараа, бүтээгдэхүүн бүрэн бүтнээрээ очсон гэж ойлгоно. Хэрэглэгч гарын үсгээ зураад бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш бараа, бүтээгдэхүүнийг буцаах, солиулах боломжгүй.
    • Хэрэглэгчийн захиалсан бараа, бүтээгдэхүүн захиалсан загвараас хэлбэр хэмжээ, загвар нь зөрсөн, үйлдвэрийн доголдол, алдаатай бараа бүтээгдэхүүн очсон тохиолдолд Хэрэглэгч Дижитал Молл ХХК-ийн оффис дээр ирж, эсхүл захиалгын дугаар болон өөрт тулгарсан нөхцөл байдал бүхий мэдээллийг тусгасан имэйл бичиж илгээнэ.
    • Банана онлайн дэлгүүр Үйлчилгээний нөхцөлийн 14.11-д заасан тохиолдолд нөхцөл байдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хянан шийдвэрлэж, бараа, бүтээгдэхүүнийг дахин сольж хүргүүлнэ.
    • Дээрхи тохиолдолд Хэрэглэгчийн захиалсан бараа, бүтээгдэхүүн дууссан эсвэл байхгүй тохиолдолд 14 хоногийн дотор бараа бүтээгдэхүүний үнийгХэрэглэгчид буцаан олгоно.
    • Хэрэглэгчийн худалдан авсан бараа бүтээгдэхүүний хүргэлтэд бараа бүтээгдэхүүнийг угсрах болон суурилуулах ажил орохгүй.

Бараа бүтээгдэхүүн буцаах

  1. Бараа бүтээгдэхүүн буцаах нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөлийн 14.6-д зааснаас гадна дараах үндэслэл хангагдсан бол Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнээ буцаах боломжтой:
      • Захиалгын бүрэн бүтэн байдал алдагдсан, хайрцаг баглаа, баримт бичиг /баталгааны хуудас, зарлагын падаан, г.м/ бүрэн бус үед Захиалга хүлээн авснаас хойш 24 цагийн дотор Үйлчилгээний нөхцөлийн 10.6-д заасан дугаарын утсанд буцаахаар мэдэгдсэн бол;
      • Бараа бүтээгдэхүүнийг доголдолтой тохиолдолд Захиалга хүлээн авснаас хойш 24 цагийн дотор Үйлчилгээний нөхцөлийн 10.6-д заасан дугаарын утсанд мэдэгдсэн бол;
      • Захиалсан бараа, бүтээгдэхүүнээс өөр төрлийн бараа, бүтээгдэхүүн очсон /загвар марк зөрсөн/;
    • Хэрэглэгч нь Үйлчилгээний нөхцөлийн 15.1-д заасан үндэслэлээс бусад үндэслэлээр Захиалга буцаах хүсэлт гаргавал Банана онлайн дэлгүүр барааг бүтээгдэхүүнийг буцаах үүрэг хүлээхгүй.
    • Хэрэглэгчийн буцаасан бараа бүтээгдэхүүн нь бүрэн бус, гэмтэлтэй, ашиглагдсан бол бараа, бүтээгдэхүүнийг Банана онлайн дэлгүүр буцаан авах үүрэг хүлээхгүй.
    • Хямдралын бараа бүтээгдэхүүн болон бусад хүсэлтээр захиалан авсан бараа бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд буцаалт хийхгүй бөгөөд Үйлчилгээний нөхцөлийн 14.6, 15.1 дэх заалт хамаарахгүй.
    • Банана онлайн дэлгүүрийн бодлого, хамтрагч байгууллагатай харилцан тохиролцсоны дагуу зарим брэндийн бараа бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд буцаалт хийхгүй бөгөөд тухайн барааг зөвхөн солиулах боломжтой. Банана онлайн дэлгүүр нь энэ талаар холбогдох тайлбарыг оруулах бөгөөд Хэрэглэгч түүнтэй сайтар танилцсаны үндсэн дээр худалдан авалт хийх үүрэгтэй.
    • Хэрэглэгч захиалсан бараа бүтээгдэхүүнээ буцааж байгаа тохиолдолд буцаасан бараа, бүтээгдэхүүний төлбөрийг 14 хоногийн дотор Хэрэглэгчид шилжүүлнэ.
    • Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг Тээвэрлэгчээс хүлээн авснаас хойш 24 цагийн дотор буцаахаар мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш ажлын 2 өдрийн дотор буцаалт хийж болно.
  2. Бараа бүтээгдэхүүн буцаасны үр дагавар
    • Банана онлайн дэлгүүр нь Үйлчилгээний нөхцөлийн 15.1-д заасан үндэслэл байгаа тохиолдолд тухайн Захиалгын бараа бүтээгдэхүүнийг ижил төрлийн бараа бүтээгдэхүүн эсхүл буцааж буй бараа бүтээгдэхүүний үнийн дүнтэй дүйцэхүйц өөр төрлийн бараа бүтээгдэхүүнээр сольж өгөх, эсхүл Захиалгын баталгаажуулалт хийх үед төлсөн Нийт төлбөрийг Хэрэглэгчид буцааж олгоно.
    • Үйлчилгээний нөхцөлийн 16.1-д заасан үндэслэлээр Захиалгыг буцааж байгаа бол ийнхүү буцаах болон Хэрэглэгчид Захиалга хүргэж өгөхтэй холбоотой Хүргэлтийн хөлсийг Банана онлайн дэлгүүр хариуцана.
    • Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн 15.7-д заасны дагуу Захиалгын бараа бүтээгдэхүүнийг буцааж байгаа тохиолдолд Захиалгыг буцаахтай холбогдон гарах зардлыг өөрөө хариуцан төлөх үүрэгтэй.
    • Хэрэглэгч бараа бүтээгдэхүүнийг буцаахдаа Тээвэрлэгчээр дамжуулан бараа бүтээгдэхүүнийг буцаана.
    • Үйлчилгээний нөхцөлийн 14.5-д заасны дагуу Захиалгын бараа бүтээгдэхүүнийг буцааж байгаа тохиолдолд Захиалгыг буцаахтай холбогдон гарах зардлыг Хэрэглэгч хариуцан төлөх үүрэгтэй.

Нууцлал

  1. Хувийн мэдээлэл цуглуулах
    • БидХэрэглэгч зөвшөөрч өөрөө оруулсан эсхүл Аппликейшнд холбогдох үйлдлийг хийсний үндсэн дээр Банана онлайн дэлгүүрт дамжуулахыг зөвшөөрсөн дараах мэдээллийг хүлээн авах ба Хэрэглэгч өөрийн утасны дугаар, гэрийн хаягыг өөрчилж болно. Үүнд:
      • Хэрэглэгчийн овог нэр;
      • Хэрэглэгчийн регистрийн дугаар;
      • Хэрэглэгчийн утасны дугаар;
      • Хэрэглэгчийн гэрийн хаяг;
    • Хэрэглэгч дараах мэдээллийг Цахим модульд оруулна. Үүнд:
      • Хэрэглэгчийн мэйл хаяг;
      • Хэрэглэгчийн нууц үг.
    • Бид Үйлчилгээний нөхцөлийн 17.1, 17.2-д заасан мэдээлэл, Хэрэглэгчийн захиалгын түүх, Хэрэглэгчийн хүслийн жагсаалтанд нэмсэн бүтээгдэхүүнүүдийн түүхийг цуглуулж Цахим модульд хадгална.
    • Бид Хэрэглэгчийн хандалтын талаар хадгалсан браузерийн зарим мэдээллүүд /цаашид “Cookies” гэх/-ийг цуглуулна.
    • Бид Үйлчилгээний нөхцөлийн 17.4, 17.3-д заасан мэдээллийг аюулгүйн хэрэгслийг идэвхжүүлэх, таны нэвтрэх мэдээллийг баталгаажуулах, сурталчилгаа харуулах зорилгоор цуглуулдаг болно.
    • Хэрэглэгч Cookies авахгүйгээр манай үйлчилгээг ашиглах боломжтой бөгөөд ийнхүү ашиглах тохиолдолд браузерт шаардлагатай тохиргоог хийж болно.
  2. Хувийн мэдээлэлд нэвтрэх
    • Бид таны нэвтрэх эрхийг ашиглан таны мэдээлэлд нэвтрэх боломжгүй бөгөөд зөвхөн тухайн Хэрэглэгч л өөрийн нэвтрэх эрхийг ашиглан Хувийн мэдээлэлдээ хандах, Цахим модулийг ашиглах эрхтэй.
    • Хэрэглэгч өөрийн мэдээллийн нууцлал, нэвтрэх нэр, нууц үгээ аливаа Гуравдагч этгээдэд задруулалгүй өөрийн Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
    • Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийн 18.2-д заасан үүргээ биелүүлээгүйгээс Хэрэглэгчийн мэдээллийг ашиглан Гуравдагч этгээд нэвтэрсэнтэй холбоотой учирсан гэм хор, хохирлыг Банана онлайн дэлгүүр хариуцахгүй, Хэрэглэгч өөрөө хариуцна.
  3. Хувийн мэдээлэл шинэчлэх
    • Хэрэглэгч нь өөрийн бүртгүүлсэн Хувийн мэдээлэлд өөрчлөлт оруулж болно. Үүний тулд Цахим модульд өөрийн нэвтрэх эрхээр нэвтэрч өөрчлөлт оруулна.
  4. Хувийн мэдээлэл ашиглах
    • Бид Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:
      • Хэрэглэгчийн мэйл хаяг руу шаардлагатай мэдээлэл илгээх;
      • Захиалгын хүргэлт хийх;
      • Хямдрал, урамшуулалтай холбоотой мэдээллийг хүргэх;
      • Шинэ бараа, үйлчилгээг санал болгох;
      • Систем, модулийн судалгаа, сайжруулалт, хөгжүүлэлт, хяналт, туршилт, засварт холбогдуулан ашиглах;
      • Сурталчилгаа харуулах.
  1. Хувийн мэдээлэл гуравдагч этгээдэд ашиглуулах
    • Банана онлайн дэлгүүр нь зөвхөн дараах тохиолдолд Хэрэглэгчийн мэдээллийг бусдад дамжуулна. Үүнд:
      • Эрх бүхий байгууллага /Цагдаа, шүүх зэрэг/-ын албан ёсны шийдвэр, шаардлагын дагуу тус байгууллагуудад дамжуулах;
      • Цахим модульд цугларсан мэдээллийг Хэрэглэгчийн нэрийг нууцлан судалгаа, шинжилгээний зорилгоор Аппликейшнд дамжуулах;
      • Цахим модульд тавигдсан сурталчилгааг Хэрэглэгчтэй хуваалцах зорилгоор мэйл хаяг, гар утасны дугаарыг дамжуулах. Ингэхдээ тус мэдээллийг Хэрэглэгчийн мэйл хаяг, гар утасны мессежээр дамжуулан мэдээлэл хүргэнэ.
    • Банана онлайн дэлгүүр нь Хувийн мэдээллийг Үйлчилгээний нөхцөлийн 21.1-д зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулахгүй.
  2. Хувийн мэдээллийн аюулгүй байдал
    • Бид Хувийн мэдээллийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үүднээс бүртгэлийн бааз руу хандсан аливаа зөвшөөрөлгүй хууль бус хандалт, задруулалт, мэдээллийн устгалаас хамгаалах шаардлагатай арга хэмжээг авч, хамгаалалтаар хангаж ажиллахыг эрмэлздэг.
    • Үйлчилгээний нөхцөлийн 22.1-д заасны дагуу Бидний эрх олгосон зөвшөөрөлтэй ажилтан л тус бүртгэлийн бааз руу хандах эрхтэй болно.

Хариуцлагаас чөлөөлөгдөх

  1. Хариуцлагаас чөлөөлөгдөх
    • Банана онлайн дэлгүүр нь дараах тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөнө. Үүнд:
      • Хэрэглэгч өөрийн сонгосон бараа бүтээгдэхүүний өнгө, хэмжээ хэлбэр зэргийг тодорхой мэдэж, сайтар шалган Зөвшөөрөх үйлдэл хийж захиалах үүрэгтэй бөгөөд Хэрэглэгчийн хүлээлтээс зөрсөн тохиолдолд;
      • Хэрэглэгч Захиалгыг худал, буруу хийсний үр дүнд Хэрэглэгчид хохирол учирсан тохиолдолд;
      • Давагдашгүй хүчин зүйлийн үед Хэрэглэгчид хохирол учирсан тохиолдолд.

Давагдашгүй хүчин зүйл

  1. Давагдашгүй хүчин зүйлийн тодорхойлолт
    • Давагдашгүй хүчин зүйл гэж дайн (зарласан болон зарлаагүй), хорлон сүйтгэх ажиллагаа, бослого, үймээн, эмх замбараагүй байдал, олон нийтийг хамарсан Төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, шүүхийн шийдвэр, гал түймэр, осол, дэлбэрэлт, хорио цээр, аадар бороо, цасан шуурга, газар хөдлөлт, гал ус зэрэг байгалийн ноцтой үзэгдэл, компьютерийн хакер, зөөврийн болон хадгалалтын төхөөрөмжид зөвшөөрөлгүй хандах, сүлжээ унагах, аюулгүй байдалд халдах, зам засвар, замын хөдөлгөөний хориг зэрэг зохих хяналтаас давсан үйл явдлыг хэлнэ.
  2. Давагдашгүй хүчин зүйлийн үед авах арга хэмжээ
    • Үйлчилгээний нөхцөлийн 24.1-д заасан нөхцөл байдлын шууд болон шууд бус үйлчлэлийн улмаас Банана онлайн дэлгүүр нь Үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэх боломжгүй тохиолдолд тухайн нөхцөл байдлыг арилах хүртэл Үйлчилгээ үзүүлэх хугацааг хойшлуулах болно.
    • Гэрээний үүргийг биелүүлэхэд саад болох нөхцөл байдал үүссэн, дууссан тухай талууд нэн даруй нэг нэгэндээ утсаар эсхүл мэйлээр мэдэгдэнэ.

Маргаан шийдвэрлэх

  1. Хэрэглэх хууль
    • Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг Цахим модулийн Үйлчилгээний нөхцөл болон Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
  2. Шүүхийн харьяалал
    • Талуудын хооронд үүссэн маргааныг аль болох харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
    • Хэрэв Талууд тохиролцоонд хүрч чадахгүй бол Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт түүний Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлүүлнэ.

Бусад

  1. Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах
    • Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орон шинэчлэгдвэл Цахим модуль эсхүл Аппликейшнаар дамжуулан тухай бүрт нь мэдээлэл явуулж танилцуулж байна.
    • Хэрэглэгчийн захиалга баталгаажуулах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үйлчилгээний нөхцөл Захиалга хүлээж авах хүртэлх хугацаанд өөрчлөгдсөн тохиолдолд Захиалга баталгаажуулах үеийн Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөнө. 
  1. Банана онлайн дэлгүүрийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг
    • Банана онлайн дэлгүүрийн патент, зохиогчийн эрх, барааны тэмдэг нь байгууллагын өмч бөгөөд энэхүү Цахим модулийн лого, нэр бусад загварыг хуулах, дуурайх зэргийг хатуу хориглоно.
  2. Бараа бүтээгдэхүүний хямдрал, урамшуулал, хөнгөлөлт
    • Цахим модулийг өөрчлөх, сайжруулах, хөгжүүлэх болон бусад шаардлагаар Банана онлайн дэлгүүр зарлагдсан бараа бүтээгдэхүүний хямдрал, урамшуулал, хөнгөлөлтийг хэзээ түдгэлзүүлэх, өөрчлөх эсвэл дуусгах эсэхийг шийдэх эрхтэй байна.

Үндсэн цэс

© 2021 Дижитал Молл ХХК