45,900₮
60 хоногт урдчилгаагүй, шимтгэлгүй.
Одоо аваад дараа төл
Урьдчилгаагүй, шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төлөх боломжтой.
Одоо ав, дараа төл
Хүүгүй, шимтгэлгүй 2-6 удаа хуваан төл.
Урьдчилгаагүй, Шимтгэлгүй, Хүүгүй, 12 хуваан төлөх
Хүссэнээрээ ав бага багаар төл
AHA, BHA агуулсан гуужуулагч нь физик гуужуулагчаас ялгаатай нь арьсны гадаргууг үрж гэмтээхгүйгээр арьсны гүнд нэвчин үхэжсэн эд эсийг гуужуулж нүх сүвэн дэх бохирдол, илүүдэл тослог зэргийг цэвэрлэх үйлчилгээтэй байдаг.
Голлох орц найрлага:
AHA (Гликолийн хүчил)-5% Чихрийн нишингээс гаргаж авсан усанд уусдаг шинж чанартай найрлага бөгөөд арьсны гадаргуу болон нүх сүвэн дэх үхэжсэн эд эсийг үр дүнтэйгээр гуужуулна. Арьсны гадаргууг жигдэлж, нөсөө толбыг бүдгэрүүлж толигор гэрэлтсэн арьсыг бий болгоно.
BHA (Салицилийн хүчил)-0,5% Уд модноос гаргаж авдаг тосонд уусдаг шинж чанартай найрлага бөгөөд арьсны илүү гүнд нэвчин арьсны гүний бохирдлыг цэвэрлэнэ. Хар батга болон тослогийг хянах үйлчилгээтэй.
Arginine – 5.5%
AHA BHA-гийн цочролыг бууруулна.
Байгалийн гаралтай амин хүчлийн нэгэн төрөл бөгөөд цочирсон арьсыг тайвшруулж чийгийг хадгалах үйлчилгээтэй. Антиоксидант учир арьсыг гадны нөлөөллөөс хамгаална.
AHA болон BHA хамтад нь хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг.
Reason a beauty брэндийн AHA BHA агуулсан гуужуулагч тонер нь арьсны гадаргууг жигдлэх нөсөө толбыг арилгах үйлчилгээ бүхий AHA, арьсны гүнд нэвчин илүүдэл тослог бохирдол зэргийг цэвэрлэх үйлчилгээ бүхий BHA-г хамтад нь агуулсан тул илүү үр дүнтэй цогц үйлчилгээг үзүүлж чадна.
Мөн арьсыг гуужуулах үед арьсны цочролыг багасгаж, чийгшлийг хадгалах үйлчилгээтэй Argininie орцыг агуулсан.
pH түвшин 3,5
AHA, BHA-гийн үйлчилгээ нь хэр үр дүнтэй байх нь pH түвшнээс хамаардаг. pH түвшин 3,0-4,0 хооронд байх нь үйлчилгээгээ илүү сайн үзүүлэх боломжийг бий болгож өгдөг. Иймд AHA, BHA тонерийн pH хэмжээ 3,5 байхаар бүтээсэн тул үйлчилгээгээ хамгийн сайн үзүүлэх боломжтой.
Хэрэглэх заавар: Тохирох хэмжээг алган дээрээ аван шавших эсвэл хөвөнд шингээн нүүрээ арчих байдлаар оройн арьс арчилгаандаа тонерийн шатанд хэрэглэнэ. Давхар арьсны төрөлдөө тохирсон чийгшүүлэх бүтээгдэхүүнийг хэрэглэх бөгөөд нүдний эргэн тойрон болон хэт нимгэн, эмзэг хэсэгтээ түрхэж болохгүй. Хэрэглэсэн өдрийн маргааш нарны тос түрхэхээ битгий мартаарай.
Хэт эмзэг арьстай хүмүүс хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.
Ретинол, Витамин С зэрэг идэвхт найрлагатай хамт хэрэглэхээс зайлс хийх хэрэгтэй.