Алое верагийн тайвшруулах ид шид ба 7 төрлийн гиалуроны хүчлийн гүн чийгшүүлэх идэвхийг шингээсэн тос. Онцлог давуу талууд:
Алое вера – улайсан, цочирсон арьсыг тайвшруулж, сэргээдэг.
Гиалуроны хүчлийн 7 төрлийн молекул – арьсны гүн давхарга хүртэл чийгшлийг хүргэж, булбарай зөөлөн болгоно.
Sherbet бүтэцтэй – түрхэхэд мөстэй зайрмаг шиг сэрүүн мэдрэмж төрүүлээд, арьсанд шингэхдээ маш сайн чийг өгнө.
Хөнгөн бүтэцтэй тул өглөө, оройн арчилгаанд яг тохиромжтой.
Хэнд тохирох вэ?
Мэдрэмтгий, хурдан улайдаг арьстай бол.
Чийгээ алдсан хуурай арьсанд.
Хэт халуунд шарагдсан, эсвэл хүйтэнд цочирсон арьсанд тайвшруулалт өгнө.