Өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой нүхжилт агшаах салфеткан маск. 300 далтоны жижиг молекулын хэмжээтэй гиалуроны хүчил болон 99% цэвэр сарнайн PDRN орсон энэхүү салфеткан маск нь нүхжилтийг агшаан арьсыг гүн чийгшүүлэх үйлчилгээтэй. Нэмэлтээр арьсны хамгаалах ханыг сайжруулах сквалин орсон бөгөөд туршилтаар дараах үр дүнгүүд гарсан.
Нүхжилтийг 2.27% чангаруулсан
Арьсны гадаргуун чийгшил 30 секундын дараа 199.93% нэмэгдсэн
Арьсны гүний чийгшил 5.49% нэмэгдсэн
Голлох орц:
Сарнайн PDRN – Амьтны гаралтай PDRN-с 250 дахин жижиг молекултай тослог болон чийгийн балансыг тэнцвэржүүлэх, арьсны хамгаалах ханыг сайжруулах найрлага.
Жижиг молекултай гиалуроны хүчил – Жижиг молекулын хэмжээтэй тул арьсны гүний давхаргыг чийгээр ханган чийглэг, толигор арьсыг бий болгоно.
Squalene – Бидний арьс байгалиасаа squalene хэмээх тосыг үйлдвэрлэдэг ч нас ахихын хэрээр үйлдвэржилт буурдаг. Тиймээс чидун жимс, дал мод зэргээс гарган авдаг ургамлын гаралтай squalane-ийг арьс арчилгааны бүтээгдэхүүнд өргөн ашигладаг болжээ. Squalane нь бидний арьсанд өөрийн мэт шингэж, арьсыг зөөлрүүлж, чийгийг хадгалан, хамгаалах ханыг бэхжүүлдэг. Хэдийгээр тослог найрлага боловч нүх сүв бөглөдөггүй учраас батга гарамтгай арьсанд ч хэрэглэх боломжтой.
Бусад орц:
Niacinamide – Витамин В3-ын нэг хэлбэр бөгөөд өргөссөн нүхийг багасгаж, арьсны гадаргууг өнгөлөг цайвар болгох, хөгшрөлтийн эрт үеийн шинж тэмдгүүдтэй тэмцэх үйлчилгээтэй.
Ретинол – Энэ нь ретинойдын сул хэлбэр бөгөөд коллаген боловсруулалт, эсийн шинэчлэлийг дэмжсэнээр үрчлээ багасаж, үрэвсэл дарагдахаас гадна тослогжилт багасдаг. Ретинол нь молекулын бүтцийн хувьд ретинойдоос ялгаатай учир арай удаан, аажмаар нөлөөлдөг ч хоёулаа retinoic acid болж хувиран, ижил үр дүнг үзүүлдэг.