MEDIHEAL брэндийн эрчимт эмчилгээний цувралын улайж, хуурайшсан арьсыг чийг тэжээлээр хангах салфеткан маск. Энэхүү чийгшүүлэх тайвшруулах маскийн гол найрлага нь зуун настын ханд бөгөөд 4 төрлийн сэрүүцүүлэх тайвшруулах найрлагууд, пантенол болон гиалуроны хүчлийг нэмэлтээр оруулж өгсөн. Ингэснээр хуурайшиж хагарсан арьсыг чийгшлээр хангаж, температурыг буулгаж, хамгаалах ханыг бэхжүүлэх давуу талтай.
Хуурай арьсыг эрчимтэй тайвшруулах, чийгшүүлэх
Мэдрэмтгий арьсанд тохирох зөөлөн бүтэцтэй маск
Наалдамхай бус сэргээх маск хэрэгтэй үед
Голлох орц:
Зуун настын ханд – Улайлтыг намдааж, арьсны байгалийн тэсвэрт байдлыг сэргээнэ. Мөн нөхөн төлжилтийг түргэсгэх давуу талтай.
Witch Hazel ханд – Модноос гаргаж авдаг ханд ба арьсыг тайвшруулах, тослог хянах, нүхжилтийг агшаах үйлчилгээтэй
Бусад орц:
Анастатика ханд – Цөлд ургадаг энэхүү ургамал нь цаг агаарын маш хүнд нөхцөлд ч ургаж чаддагаараа онцлог бөгөөд антиоксидантаар баялаг, тайвшруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.