Арьсны онцлог бүрт тохирсон комплексууд байна.
Комплекс нь өдөр шөнийн тосноос илүү эрчимтэй үйлчилгээг богино хугацаанд үзүүлдэг нэмэлт бүтээгдэхүүн юм. Та өдөр, шөнийн тосноос хангалттай үйлчилгээ авч чадахгүй байвал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Комплексыг нүүрээ цэвэрлэсний дараа түрхэнэ. Шингэсний дараа өдөр шөнийн тосыг нэмж түрхэнэ. Ампулын толгой хэсгийг салфетикын тусламжтай болгоомжтой онгойлгож гарын алган дээр авч түрхэж хэрэглэнэ. Үлдэгдэлийг хөвөнгөөр таглаж дараа хэрэглэж болно.
Энэхүү серум нь авокадо пептидийн хүчийг ашиглан арьсыг сэргээж, хоргүйжүүлэхэд тусалдаг. Арьсны эс гадны бохирдол, гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлага, идэж буй хоол хүнснээс шалтгаалж бохирдож байдаг. Эс бохир байх нь хурдан хөгшрөх, арьс өнгөө алдах нөхцлүүдийг үүсгэнэ.