1. AJILA PREMIUM COTTON PAD 80EA
Өндөр даралттай усаар зүсэж (water jet) технологиор боловсруулсан энэхүү цэвэрлэгч хөвөн нь таван давхаргаас бүтсэн хөнгөн, зөөлөн тухтай бүтэцтэй. Нягтаршил сайтай учир урагдаж, бөөгнөрөлгүйгээр нүүрний будгийг арилгана. Эрдэнэшишийн хальсаар хийгдсэн байгальд бүрэн задрах эко савлагаатай.
Хэмжээ: 5 давхар/ 80ш
2. AJILA MARINE COLLAGEN CLEANSING WATER 390ml
Давхар цэвэрлэгээний 1-р алхамд хэрэглэх далайн уураг их хэмжээгээр агуулсан цэвэрлэгч ус нь арьсны коллагеныг устгаж, хуурайших мэдрэмж төрүүлэхгүйгээр бөглөрсөн нүх, гүн бохирдлыг цэвэрлэх чадвартай. Усны хамгаалалттай бүх төрлийн будгийг бүрэн арилгана. Тосон сүүлтэй, бичил молекул агуулсан цэвэрлэгч ус учраас крем, пудр, илүүдэл тос, бичил бохирдлыг 90% цэвэрлэх чадалтай.
3. MICROBIOME FOAM CLEANSER 145ml
CICA OIL FOAM бүтээгдэхүүний шинэчлэгдсэн хувилбар. Микробиом буюу амьд бактери агуулсан, нарийн ширхэгтэй хөөсөн цэвэрлэгч нь арьсны үндсэн чийгийг арилгахгүйгээр будагны үлдэгдэл, илүүдэл тос, үхэжсэн арьсыг цэвэрлэнэ. Хөөсний ширхэг нарийн байх тусмаа арьсны жижиг нүх сүв бүрт хүрч, сайтар цэвэрлэх чадварыг илтгэж байдаг. Уг цэвэрлэгч хөөс нь 2 төрлийн гиалуроны хүчлийн тусламжтайгаар арьсыг угаах бүрт чийгшил давхар өгөх болно. Тиймээс хуурай, хуурайшсан арьстай хүн ч айдасгүй хэрэглэх боломжтой.
Сульфат агуулаагүй
Арьсны хүчил- шүлтийн тэнцвэрийг алдагдуулахгүй
Бүх төрлийн арьсанд тохиромжтой
MICROBIOME FOAM CLEANSER-с цэвэрлэх, чийгшүүлэх, тэнцвэржүүлэх, зөөлрүүлэх, гэрэлтүүлэх гэсэн 5 үйлчилгээг зэрэг мэдрээрэй.