*Чанартай, өнгө үзэмжтэй, олон хэрэглээтэй, ухаалаг шийдэл бүхий аяллын хэрэгслүүдээрээ алдартай Солонгосын “Maxsun” брэндийн шинэ загварын бүтээгдэхүүнийг “Mountain Mongolia” аяллын дэлгүүр албан ёсны эрхтэйгээр санал болгож байна.
*Аяллын үеэр, эсвэл гэртээ, оффисдоо барбекью хийж, hot pot идэхийг хүсэж байвал энэхүү сет таны хүслийг яг гүйцээнэ.
*Hot pot болон жигнэх боломжтой дөрвөлжин тогоо болон барбекью, шарсан хуурсан хоол хийх боломжтой хайруулын дөрвөлжин таваг газын плиткатайгаа багтсан.
*Ширмэн материалтай, таглаа нь зэвэрдэггүй ган.
*Бага зэрэг ус хийж, уураар хоолыг илүү амттай болгох нэмэлт хэсэгтэй. Үүгээр мөн мах шарахад ялгарсан тосыг цуглуулж хаях боломжтой.
*Таг нь дээрээ бариултай, мөн уур гаргах зориулалтын таван нүхтэй.
*Авсаархан, бат бөх, удаан эдэлгээтэй.
*Зориулалтын цүнх дагалдана.
*Харьцаа:
*Hot pot: Урт нь 39см, өргөн нь 30см.
*Шарагч: Урт нь 38см, өргөн нь 30см.
*Газын плитка: Урт нь 48см, өргөн нь 34см.
*Өндөр нь 9,5см.
*Жин: 8кг.