Арьсны онцлог бүрт тохирсон комплексууд байна.
Комплекс нь өдөр шөнийн тосноос илүү эрчимтэй үйлчилгээг богино хугацаанд үзүүлдэг нэмэлт бүтээгдэхүүн юм. Та өдөр, шөнийн тосноос хангалттай үйлчилгээ авч чадахгүй байвал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Комплексыг нүүрээ цэвэрлэсний дараа түрхэнэ. Шингэсний дараа өдөр шөнийн тосыг нэмж түрхэнэ. Ампулын толгой хэсгийг салфетикын тусламжтай болгоомжтой онгойлгож гарын алган дээр авч түрхэж хэрэглэнэ. Үлдэгдэлийг хөвөнгөөр таглаж дараа хэрэглэж болно.
ХУУРАЙ АРЬСАНД ЗОРИУЛСАН СЕРУМ
Хүний арьс чийгшил авахад хэдэн настай байх нь хамаагүй байдаг. Халуун болон хүйтэн, чийгшилт хангалтгүй орчин нь арьсыг хуурайшуулах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь үрлчээ үүсгэж, арьсыг хөгширөхөд нөлөөлнө. Hyaluronic хүчлийн бүтэц нь маш чухал. Мөн арьсны өвчнөөс хамгаалах бүтэцтэй. Маш бага хэмжээтэй байсан ч өндөр үр дүн үзүүлнэ. Hyaluron Fluid нь арьсыг сайн чийгшүүлсэнээр арьс чангарч, дотроосоо гэрэлтсэн харагдана. Хэрэглэх тусам арьсны уян хатан чанар сайжирдаг. Ингэснээр та мэдэгдэхүйц залуу толигор арьстай болно.