Kids Skincare Set 1

Goongbe

Kids Skincare Set 1

  • 0₮
Тоо ширхэг
  • Хүргэлтийн мэдээлэл

  • Тухайн ажлын өдрийн 11 цагаас өмнөх захиалгууд тухайн өдөртөө, 11 цагаас хойшхи захиалгууд дараагийн ажлын өдөр хүргэгдэхийг анхаарна уу.
  • Хүргэлт

  • Хүргэлт 4,000₮

Барааны тухай

    Мэргэжлийн байгууллагын зөвлөмжөөр 6 сараас дээш хүүхдэд нарны тос түрхэхийг зөвлөдөг.  Энэхүү сет нь нүүрний чийгшүүлэгч,хүүхдийн арьсны асуудалтай хэсэгт тавих маск, нарны тос болон нарны тосыг бүрэн задалж арилгах саван зэрэг бүтээгдэхүүнийг агуулсан юм.     

    Хүүхдийн арьс арчилгааны сет

    Face Lotion (80ml) – Хүүхдийн нүүрний арьсыг чийгээр хангаж, байгалийн хамгаалах давхаргыг бэхжүүлэх үйлчилгээтэй нүүрний чийгшүүлэгч тос.

    Waterful Sun Lotion SPF50+ PA++++ (80ml) -100% минерал төрлийн (physical)энэхүү нарны тос нь таны хүүхдийн арьсыг нарны хэт ягаан туяанаас найдвартай хамгаалж, давхар чийгшүүлэх үйлчилгээг үзүүлнэ.

    Mild Cleansing Soap (90g) - Нарны тос болон гадаад орчны бохирдол, нүдэнд үл үзэгдэх тоосонцорыг гүйцэд арилгах үйлчилгээтэй pH бага, бие болон нүүрний хатуу саван.

    Sticker Soothing Pack (1ш) - Байгалийн гаралтай орц найрлагаас бүрдсэн эрүүл арьсны түвшинтэй, нарны тос болон хөнгөн будалтыг задлах, орчны бохирдол цэвэрлэх үйлчилгээтэй салфетка6.

    Sticker Soothing Pack (1ш) - Хүүхдүүдэд зориулан яг л стикер наалт нааж байгаа мэт дүрслэлтэй, гелэн бүтэцтэй арьсыг тайвшруулах үйлчилгээтэй наалтууд юм.

    Hair Shampoo (30ml) - 2 ба түүнээс дээш настай хүүхдүүдэд зориулагдсан силиконы агууламжгүй, генийн өөрчлөлтгүй, нулимс гаргадаггүй үсний бохирдлыг арилгах байгалийн гаралтай шампуни

    Body Wash (30ml) - Бага pH хэмжээтэй энэхүү биеийн шингэн саван нь арьсны бохирдлыг маш зөөлхөн цэвэрлэж, арьсны чийгэн бүрхүүлийг хамгаалах үйлчилгээтэй.

    Энэхүү сетэд орсон бүх бүтээгдэхүүн нь Солонгосын алдарт Hwahae аpplication-ийн хүүхдийн арьс арчилгааны ангилал бүрдээ  шилдгээр шалгарсан байгаа.

    EWG аюулгүй зэрэглэлтэй эрүүл орц найрлагуудыг агуулсан.
    Эмзэг арьсанд харшилдаггүй болох нь баталгаажсан. (Hypoallergenic Test)
    Нүд хорсгодоггүй, нулимс асгаруулдаггүй. (Alternative Eye Irritation Test)
    Европын Холбооноос гаргасан 24 нэр төрлийн харшил өдөөгч нэгдлүүдийг агуулаагүй. (Allergen-free/Contains no allergens)

    Хэрэглэх заавар:
    Face Lotion
    Хүүхдийн нүүр хуурайшсан үед, усанд орсны дараа болон бусад шаардлагатай бүхий л үед түрхэж хэрэглэхэд тохиромжтой.

    Excellent Sun Cream SPF30+ PA+++
    Өглөө бүр арьс арчилгааныхаа хамгийн сүүлийн шатанд хүүхдийн биеийн наранд ил гарах хэсгүүд дээр түрхэж хэрэглэнэ.

    Sticker Soothing Pack
    Урт хугацааны турш нарны шууд тусгалд байсан үедээ гар, хөл зэрэг биеийн халсан, түлэгдсэн зэрэг бүхий л хэсгүүд дээр нааж, хэрэглэхэд тохиромжтой.
    Наалтыг наахдаа арьсаа цэвэрлэж, эмзэгшсэн хэсэг дээрээ нааж 15-20 минут байлгана. 18 сар ба түүнээс дээш насныханд тохиромжтой.

    Premium Wipes for Face
    Шаардлагатай бүхий л үед хэрэглэхэд тохиромжтой бөгөөд хүүхдийн нүд, амны хэсгүүдээр ч хэрэглэсэн ч болно. Хүүхдийн нарны тосыг бүрэн задалж чадна.

    Mild Cleansing Soap
    Орой өдрийн турш гадаа хуримтлагдсан бохирдол, нарны тос зэргээ арилгаж цэвэрлэхдээ хэрэглэвэл зохимжтой.

    Hair Shampoo
    Бүтээгдэхүүнээс зохих хэмжээг авч үсэндээ зөөлөн массажлан угаана. Үсээ угаасны дараагаар усаар гүйцэд арилгана.

    Body Wash
    Бүтээгдэхүүнээс зохих хэмжээг авч хөөсрүүлэн, бүхэл биеэ угааж цэвэрлэнэ. Түүний дараагаар усаар гүйцэд арилгана.
     

Төстэй бараанууд

Үндсэн цэс

© 2022 Дижитал Молл ХХК