
Уг бүтээгдэхүүн нь арьсанд нэн ач холбогдолтой Ниацинамид буюу Витамин В3-н комплексийг 10% агуулсан. Энэ нь арьсыг нарны гэмтлээс хамгаалах, тослогжилтийг тэнцвэржүүлэх, нүхжилтийг багасгах, улайлтыг бууруулах, хялгасан үрчлээг багасгах гэх мэт маш олон давуу талтай.
Ниацинамид нь олон талын ач тусыг арьсанд өгдгөөрөө аль хэдийн бид бүгдийн мэддэг орц болсон. Энэхүү бүтээгдэхүүнд ниацинамид 10% агуулагдсан нь уг орцны бүхий л давуу талуудыг арьс авч хүртэж чадна гэсэн үг юм. Ниацинамид нь бүх төрлийн арьсанд тохиромжтой байдаг бөгөөд арьсны төрөл бүр энэ орцноос ямарваа нэг ашигтай байдлыг олж авах боломжтой. Арьсыг цайруулах, батгашилтыг бууруулах, үрчлээс багасгах, нарны хэт ягаан туяанаас хамгаалах антиоксидант зэрэг маш олон давуу талыг ниацинамид өгдөг.
Хэрэглэх заавар: Арьс арчилгааны хамгийн эхний шатандаа хөвөнд шингээн аль эсвэл цацлагын зориулалтын саванд хийн цацаж хэрэглэж болно. Тус бүтээгдэхүүнийг бусад тонер, цэвэрлэгч ус, чийгшүүлэгч тос зэрэгтэйгээ хольж хэрэглэж болох бөгөөд ингэхдээ 100мл тутамд 5-10% холино гэж тооцоолно.