Нүх агшааж, нөсөө толбыг бүдгэрүүлж, арьсны өнгийг сэргээх гурвалсан үйлчилгээтэй ампуль.
2 долоо хоногийн турш 25-44 насны 22 эмэгтэйд хийсэн лабораторын туршилтаар Mizon Real Vitamin C Ampoule нь дараах 11 төрлийн үйлчилгээ үзүүлдэг болохыг батлав. Үүнд: Арьсны өнгийг сэргээнэ, нөсөө толбыг бүдгэрүүлнэ, арьсны меланиныг бууруулна, нүдний доод зовхины хөхрөлтийг багасгана, арьсны гадаргын меланиныг багасгана, арьсны чийгийн түвшнийг нэмэгдүүлнэ, арьсны хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлнэ, жигд бус арьсны гадаргуу ба нүхжилтийг багасгана, нүхжилтийн тоог бууруулна, цагаан болон хар батгыг багасгана.
Бүтээгдэхүүний үйлчилгээг алдагдуулахгүйн тулд цэвэр усыг найрлагаас хасч, арьсыг цайруулах ердөө 10 төрлийн идэвхт найрлагыг нэгтгэж бүтээв. Иймээс энэхүү ампулийг нүүрээ цэвэрлэчхээд хуурай арьсан дээрээ шууд буюу тонерынхоо өмнө түрхэнэ.
2019 оны KOREA K-BEAUTY AWARDS-ын ШИЛДЭГ АМПУЛЬ-аар шалгарсан бүтээгдэхүүн.
Хэрэглэх заавар: Нүүрээ угаасны дараа тонерынхоо өмнө түрхэж хэрэглэнэ. Оройдоо чийгшүүлэгч тостойгоо холин цайруулах унтлагын маск болгон ашиглаж болно. Хэрвээ танд хорсох, час хийх мэдрэмж төрж арьс тань улайж байгаа бол үргэлж чийгшүүлэгч тостойгоо хольж түрхээрэй.
Орц: Propanediol, Propylene Carbonate, Ascorbic Acid, 2,3-Butanediol, Dimethyl Isosorbide, Arbutin, Citrus Aurantium Dulcis (Orange) Peel Oil, Limonene, Scutellaria Baicalensis Root Extract, Adenosine
Арьсны төрөл: Тослог, холимог, энгийн, хуурай арьсанд. Тэр тусмаа нөсөө толбо, сэвх, сорвитой, нүхжилттэй, борлосон арьсанд.
Үйлчилгээ: Арьсны өнгийг жигд сэргээнэ, цайруулна, нүх агшаана, хөгшрөлтөөс сэргийлж, арьсыг бэхжүүлнэ.
Зориулалт: Нүүрээ цэвэрлэсний дараа хуурай арьсан дээрээ түрхэх эсвэл чийгшүүлэгч тостой хольж түрхэх ампуль.
Анхааруулга! Энэхүү ампуль нь 19%-ийн цэвэр Витамин Ц-г агуулсан учир эмзэг арьстай (арьсны хамгаалалтын давхарга нь гэмтсэн), өмнө нь хүчиллэг бүтээгдэхүүн хэрэглэж байгаагүй, батганы эдгээгүй шархтай зэрэг хүмүүст тохиромжгүй бөгөөд анх удаа хүчил хэрэглэж байгаа хүнд хорсох, час хийх, улайх мэдрэмж төрж магадгүй учраас та арьсныхаа төрөлд тохирох эсэхийг сайтар бодолцож үзээрэй. Мөн түрхэхийн өмнө эхлээд гарын шуун дээрээ түрхээд нэг өдөр хүлээж тест хийгээд үзээрэй.