Энэхүү химийн (chemical) органик нарны тос нь 69% будааны хивэг агуулсан учир ганц нарны UV туяанаас таны арьсыг хамгаалаад зогсохгүй чийгшүүлж, шим тэжээлээр хангах үйлчилгээтэй. Энэхүү нарны тос нь нарнаас хамгаалахаас гадна давхар тайвшруулан чийгшүүлэх үйлчилгээтэй. Химийн төрлийн нарны тос нь арьсанд хурдан шингэдэг, цайрч харагдуулдаггүй гээд олон төрлийн давуу талтай байдаг. Энэ бүтээгдэхүүний хувьд хэрэглэхдээ хэд ч давхарлаж хэрэглэсэн зузаан, таагүй мэдрэмж өгөхгүй бөгөөд цайрч харагдуулахгүй гэдгээрээ онцлогтой. Нэмэлт орц найрлагууд:
Үр тарианы комплекс – арьсны өөрийн байгалийн чанарыг хадгалах үр тарианаас исгэж авсан нэгдэл
Будааны хивэг – арьсыг зөөллөж, чийгшүүлэх үйлчилгээтэй. Будааны хивэг нь 100 гаруй антиоксидант нэгдлүүд болон E Витамин, ферулийн хүчил зэргээр баялаг байдаг. Хивэг нь мөн чийгшүүлэх үйлчилгээтэй полисахарид, омега-3 хүчлүүд болон бичил эрдэс бодис болох кальци, фосфор, төмөр, цайр зэргийг агуулдаг.
Будааны хивэг болон будааны бусад бүрдэл хэсгүүд нь гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд хэрэглэхэд аюулгүй болох нь батлагдсан билээ.