Зовхины эргэн тойрон дахь хялгасан үрчлээ, хаван зэргийг нэг дор багасгах үйлчилгээтэй зовхины маск. Энэхүү зовхины маскт хүн орхоодойн ус гол найрлага болон орсон учраас арьсыг шаардлагатай чийг тэжээлээр хангана. Мөн ретинал, коллагена, аденозин, пептид агуулснаараа зовхи орчмын уян хатан чанар болон хялгасан үрчлээг үр дүнтэйгээр багасгах онцлогтой.
Туршилтаар 2 долоо хоногийн турш өдөр бүр 20 минут тавихад зовхины үрчлээ 20.08% багассан үр дүн гарсан.
Голлох орц:
• Хүн орхоодойн үндэсний ус - Хүн хорхоодой нь сапонин гэх найрлагаар баялаг бөгөөд арьсыг эрүүл, толигор чигээр нь хадгалахад тусалж, удаан хадгалагдах чийгийг арьсны гүнд өгдгөөрөө онцлогтой. Мөн нарны хэт ягаан туяанаас болж гэмтсэн арьсыг тайвшруулж, хялгасан үрчлээнээс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй.
• Ретинал – Ретинал буюу А витамины нэг төрөл нь хөгшрөлтийн эсрэг хамгийн их судлагдсан орцуудын нэг билээ. Липосом буюу нэг төрлийн нано-тээвэрлэгч бүтцийг ашиглаж шийдсэн тогтворжуулсан төрөл бөгөөд арьсанд түрхмэгц эсүүдтэй холбогдон нөхөн төлжилтийг идэвхжүүлдгээрээ давуу талтай.
Бусад орц:
• Коллаген – Aрьсны илүү гүн рүү шингэж, хялгасан үрчлээг тэнийлгэж, хуурайшиж, насжиж буй арьсыг сэргээнэ.
• Adenosine – Aрьсны өнгөн давхаргад байдаг эсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, коллагены үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
• Пептид – Пептид нь коллаген, эластин, кератин зэрэг уургийн бүтцийг бий болгодог амин хүчлүүдийн гинжин хэлхээ юм. Пептид нь “мэдээлэл дамжуулагч”-ийн үүргийг гүйцэтгэж арьсны эсийг коллаген, эластин үйлдвэрлэхэд дэмждэг.