+30 наснаас арьс энгийн бүтээгдэхүүнээс хангалттай арчилгаа авч чадахгүй болж эхэлдэг. Тиймээс арьсаа эрүүл, залуу хэвээр нь хадгалж үлдэхийн тулд илүү тэжээллэг, витаминлаг бүтээгдэхүүн хэрэглэж эхлэх хэрэгтэй.
Энгийн бүтээгдэхүүнээс шилжихэд дасгах хугацаа шаардлагатай байдаг!
СЭРГЭЭН ЧИЙГШҮҮЛЭХ ТОСОН МАСК
Тэжээл өгөх тосон маск нь хуурайшилтаас үүссэн үрчлээг багасгаж, арьсны чийгийг зохицуулж тэнцвэржүүлнэ. Арьсны бүтцийг сэргээн гадны нөлөөнөөс хамгаална. Хэт их стрессийн үед арьс ядардаг. Үүнээс шалтгаалан арьс арзайж өнгөө алдан гунддаг. Эдгээр асуудлыг уг маск нь арилгаж өгнө.
• Арьсны чийгийг зохицуулж тэнцвэржүүлнэ
• Арьсны бүтцийг сэргээнэ
• Гадны нөлөөнөөс хамгаална
• Арьсыг уян зөөлөн болгоно
• Арьсны хялгасан судасны цусны эргэлтийг сайжруулна